2026.10.03 Бямба гараг
УБ цаг агаар, УБ
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны аравдугаар сарын 2-нд гарын үсэг зурлаа.


Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн Гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар санамж бичигт гарын үсэг зурж, тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд FIFA цэнгэлдэх хүрээлэнг төлөвлөх, барьж байгуулахад техникийн зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлэх бол Монгол Улсын Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыгдэмжих, цаашид олон улсын тэмцээн, уралдааныг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
2 цагийн өмнө 39
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна
2 цагийн өмнө 10
"ПАРЛАМЕНТЫН ИНСТИТУЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ: Төлөөллийн байгууллагын нээлттэй байдал" хэлэлцүүлэг боллоо
2026-10-02 67
Монголбанк Tether компанитай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
2026-10-02 27
Эрүүл мэндийн даатгалын салбарт хийгдэж буй цахим шилжилтийн ажил, түүний хамрах хүрээ, үр дүнгийн талаар танилцуулж, цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов
2026-10-02 55
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
2026-10-02 35
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
2026-10-02 56
Э.Батшугар: Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжинэ
2026-10-02 67
Владимир Путин: Калининградад заналхийлбэл бүх зэвсгээ ашиглан хариу барих болно
2026-10-02 65
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2026” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА
2026-10-02 26
Хүүхдийн зуслангийн удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
2026-10-02 24
Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа
2026-10-02 27
Казахстан улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах боломжуудыг танилцууллаа
2026-10-02 30
Хөвсгөл аймгийн боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдлээ
2026-10-02 33
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-02 28
“Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийн орнуудтай хийх бүс нутгийн яриа хэлэлцээр” арга хэмжээ боллоо
2026-10-02 62
2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
2026-10-02 58
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 60
Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
2026-10-02 29
“Шар торгон өргөмжлөл” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна
2026-10-02 26
1 / 1