2026.09.22 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч генерал Федай Үнсалийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНТУ-ын Хууль зүйн яам болон Дотоод хэргийн яамтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа олон жилийн туршид хөгжүүлэн амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэн энэ удаагийн айлчлал хоёр улсын хил хамгаалах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид БНТУ-ын Хуурай замын цэргийн командлалтай харилцан туршлагаа солилцохын зэрэгцээ хил хамгаалах байгууллагынхаа алба хаагчдыг Турк Улсад сургаж мэргэшүүлэх, хүний нөөцийг бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч, генерал Федай Үнсал “Турк Улсын хувьд 3000 км орчим хуурай замын хилийн зурвастай, Монгол Улсын хувьд 8000 км орчим хуурай замын хилийн зурвастай юм байна. Улс орнуудын хил хамгаалах салбарт тулгамдаж буй асуудал ерөнхийдөө адил, төстэй байдаг. Турк улсын хувьд хилийн хамгаалалтын арга барилаа байнга өөрчилж, сайжруулж ирсэн. Цаашид хоёр улсын хил хамгаалах салбарт харилцан туршлага солилцох, дээд түвшний айлчлал хийх, техникийн болон алба хаагчдын чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах боломжтой. Энэ удаагийн айлчлал хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдэгт итгэж байна” хэмээв.

Талууд Улсын хил хамгаалалтад дэвшилтэт техник, технологи хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж, мэдээллийн систем нэвтрүүлэх чиглэлд албаны туршлага солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх; ХХЕГ-ын алба хаагчдыг дунд хугацааны болон мэргэжил олгох сургалтад үе шаттай хамруулах, соёл, спортын арга хэмжээг харилцан зохион байгуулахаар санал нэгдэв.

Уулзалтад ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч, генерал Ж.Бямбасүрэн, БНТУ-ын Хуурай замын цэргийн командлалын Цэргийн харилцаа, стратегийн газрын дарга, бригадын генерал Ведат Эр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
13 мин өмнө 0
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
41 мин өмнө 0
АШУҮИС-ийн харьяа ахлах сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалттай дудн ангийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
45 мин өмнө 0
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
52 мин өмнө 35
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
1 цагийн өмнө 38
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1 цагийн өмнө 6
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
1 цагийн өмнө 6
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
1 цагийн өмнө 6
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
2 цагийн өмнө 11
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө
2 цагийн өмнө 5
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
2 цагийн өмнө 44
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
2 цагийн өмнө 42
Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа
2 цагийн өмнө 50
ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2 цагийн өмнө 41
Хөвсгөлчүүд зарим төрлийн мэс засал хийлгэхээр Улаанбаатарыг зорих шаардлагагүй боллоо
3 цагийн өмнө 44
Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгон нэмэгдүүлжээ
3 цагийн өмнө 15
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 11,2 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ
3 цагийн өмнө 64
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
2026-09-21 32
Улиастай голын гүүр Адам, Ева-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай үзэгджээ
2026-09-21 92
ЭЛЕКТРОН БОЛОН ХАЛААДАГ ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 99 ХУВИЙГ ХОРИГЛОНО
2026-09-21 32
1 / 1