2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.22/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхантай уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг макро түвшинд эерэг үзүүлэлттэй байгааг онцлов.

Тухайлбал, эдийн засгийн өсөлт 7.6 хувьд хүрч, экспортын орлого 14.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 57 хувиар өссөн бол төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарсан байна. Гэсэн хэдий ч эдгээр эерэг үзүүлэлтүүдийн үр нөлөө иргэдийн амьдрал, өрхийн санхүүгийн байдалд бүрэн мэдрэгдэхгүй байгааг УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Тэрбээр наймдугаар сарын байдлаарх статистик үзүүлэлтүүдийг дурдаж, иргэдийн бодит орлого 4.8 хувиар буурч, ажилгүйдлийн түвшин нэг хувиар өссөн, өрхийн бодит хэрэглээ 4.1 хувиар агшсан нь эдийн засгийн өсөлт өрхийн орлого, амьжиргаанд хангалттай нөлөөлж чадахгүй байгааг харуулж байна гэв. Иймээс мөнгөний бодлого нь зөвхөн макро үзүүлэлтүүдийг тогтвортой хадгалах бус, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төгрөгийн худалдан авах чадварыг бэхжүүлэхэд чиглэх ёстойг онцоллоо.

Мөн өндөр хүүтэй хэрэглээний зээлийн өсөлт өрхийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж буйд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэв.

Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон зээлийн үлдэгдэл 2021 онд 1.7 их наяд төгрөг байсан бол 2025 онд 7.2 их наяд төгрөгт хүрч, дөрөв дахин өссөн нь иргэд санхүүгийн хэрэгцээгээ өндөр өртөгтэй эх үүсвэрээр хангах нөхцөл байдал түгээмэл болсныг харуулж байна гэдгийг дурдлаа. Иймээс зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг мөнгөний бодлогод тусгах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн арилжааны банкнуудын гадаад эх үүсвэр татах боломжийг өргөжүүлж, үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр болон экспортын чиг баримжаатай салбаруудад урт хугацааны, хүү багатай санхүүжилт олгох нь эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, тогтвортой ажлын байр бий болгоход чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт мөнгөний бодлого нь зөвхөн инфляцын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх бус, эдийн засгийн эрсдэл, зах зээлийн хүлээлтийг урьдчилан тооцож хэрэгжих ёстойг онцолсон юм. Тэрбээр 2027 оны мөнгөний бодлого төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн, өрх бүрд бодитоор хүргэхэд чиглэх шаардлагатайг хэллээ. 

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд барих, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээх чиглэлээр гарсан санал, зөвлөмжүүдийг 2027 оны мөнгөний бодлогод тусган ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламенын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
4 цагийн өмнө 65
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
4 цагийн өмнө 69
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
4 цагийн өмнө 26
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
4 цагийн өмнө 28
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
5 цагийн өмнө 26
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
5 цагийн өмнө 26
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
5 цагийн өмнө 22
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
5 цагийн өмнө 63
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
5 цагийн өмнө 65
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
6 цагийн өмнө 29
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
6 цагийн өмнө 64
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
7 цагийн өмнө 75
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
8 цагийн өмнө 62
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
10 цагийн өмнө 42
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
11 цагийн өмнө 69
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
11 цагийн өмнө 64
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
11 цагийн өмнө 37
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 36
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
2026-11-06 32
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2026-11-06 65
1 / 1