2026.10.01 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Азийн хөгжлийн банкны Зам тээвэр, эрчим хүчний асуудал хариуцсан газрын захирал Хидэаки Ивасакиг хүлээн авч уулзлаа.


Монгол Улс эрчим хүчний дотоодын эх үүсвэрээ бүрэн хангахаас гадна бүс нутагт экспортлох нь шинэчлэлийн бодлогын гол зорилт болохыг салбарын сайд онцоллоо.

Азийн Хөгжлийн банкны хувьд Монгол Улсын Засгийн газар болон салбарын яамны баримтлан ажиллаж буй эрчим хүчний шилжилтийн шинэчлэлийн бодлогыг бүрэн дэмжин хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын эхэнд сайд Б.Найдалаа Азийн хөгжлийн банк бол Монгол Улсын эрчим хүчний салбарын хамгийн чухал түнш бөгөөд олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж буйд талархлаа илэрхийлэв.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт маш өргөн хүрээний шинэчлэл, реформ хийгдэж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлогын шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Өмнө нь бид зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангахад л анхаарч, дутагдсан эрчим хүчээ гаднаас импортоор авсаар ирсэн. Харин одоогийн түвшинд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний болон нүүрсний асар их нөөцөө ашиглан дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ цаг үед нөөцөө бүс нутгийн хэмжээнд хуваалцах, хамтран ажиллах, цаашлаад экспортлох зорилт тавьсан.

Түүнчлэн манай улс эрчим хүчний дутагдлаа нөхөхийн тулд импортлох биш, харин илүүдлээ экспортлох замаар дата төв буюу эрчим хүчний хэрэглээ өндөртэй салбаруудыг хөгжүүлэхийг зорьж байна. Эрчим хүчний хараат бус байдлыг хангах нь зөвхөн дотоодын эх үүсвэртэй байхаас гадна эрчим хүчээ гадагш экспортлох нь чухал” хэмээн онцоллоо.

Азийн Хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний бие даасан байдлыг хангах хүрээнд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлогыг бүрэн дэмжиж буйгаа онцлоод хамтран хэрэгжүүлж буй “Ерөө усан цэнэгт усан цахилгаан станц”-бн техникийн туслалцааны төслөөс гадна цаашид боломжит төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Ялангуяа эхний ээлжид "Ухаалаг эрчим хүчний систем"-ийн төслийн хүрээнд KFW зэрэг бусад түншүүдтэй хамтран нэн хөнгөлөлттэй санхүүжилт татах хэлэлцээ хийж байгаа гэлээ.

Түүнчлэн сайд Б.Найдалаа салбарын хүний нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа авах, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Азийн Хөгжлийн банкны хувьд энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаас гадна сүлжээний интеграци болон ухаалаг тоолуур зэрэг техникийн туслалцааны чиглэлд туслалцаа үзүүлэхээр тохиролцлоо.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
11 мин өмнө 34
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
44 мин өмнө 35
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
48 мин өмнө 34
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
1 цагийн өмнө 35
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
1 цагийн өмнө 39
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
1 цагийн өмнө 40
Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана
1 цагийн өмнө 5
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
2026-09-30 40
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
2026-09-30 29
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
2026-09-30 22
Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн болж байна
2026-09-30 24
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
2026-09-30 23
БНСУ-ын Чүнчоннам-до мужийн Чонан хотын ХАА-н бодлогын хэлтсийн дарга Пак Жэ Ун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-09-30 22
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндэсний чиглэлийн төслийг өргөн барилаа
2026-09-30 41
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 44 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
2026-09-30 58
Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
2026-09-30 19
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
2026-09-30 51
Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
2026-09-30 54
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
2026-09-30 62
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
2026-09-30 28
1 / 1