Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага хамтран сурагчдын шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амны хөднийн эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлж зөв дадлыг сурагч, багш, эцэг эх болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эрүүл сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дүүргийн 122 дугаар сургуулийн үндсэн 1, түрээсийн 2 байранд шүдний кабинетыг тохижууллаа. Ингэснээр тус сургуулийн 1-3-р ангийн 1100 сурагч дээрх кабинетад шүдээ тогтмол угааж, фторт уусмалаар шүдээ зайлах дадлыг хэвшүүлнэ.
Дүүргийн хэмжээнд 122 дугаар сургууль анх удаа шүдний кабинеттэй болж байна. Шинэ кабинет нээгдэж байгаатай холбогдуулан Япон, Монголын шүдний эмч нар тус сургуульд хамтарсан шүдний үзлэг хийж амны хөндийн эрүүл ахуйн мэдээллийг багш, сурагч эцэг эхчүүдэд хүргэсэн байна.
Одоогоор сэтгэгдэл алга.