2026.09.28 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахмад настны эрх, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, асаргаа хамгааллын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “Алтан үе-Амьдралын баялаг” арга хэмжээг өнөөдөр /2026.09.28/ Төрийн ордонд зохион байгууллаа.


2.jpgТөр засгаас ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг зөвхөн халамжийн нүдээр харах биш, хүний эрхэд суурилсан, бие даасан, нэр төртэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах учиртай хэмээн УИХ-ын гишүүн Д.Энхтуяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрбээр өөрийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл батлагдсанаар ахмадуудын амьдралын чанарт бодит өөрчлөлт авчрах чухал алхам болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Асрах үйлчилгээний тухай хуультай болсноор ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөлмөрийн чадвараа урт болон богино хугацаанд алдсан иргэд зөвхөн асрамжийн газарт хандах бус, өөрийн гэртээ болон олон нийтийн түвшинд өдрөөр, цагаар, богино хугацаагаар мэргэшсэн асрах үйлчилгээ авах өргөн сонголт бий болно хэмээгээд, асаргааны үйлчилгээг төр, хувийн хэвшил, мэргэжлийн түвшинд зохион байгуулж, санхүүжилтийг нь төрөөс даатгалын болон халамжийн оновчтой тогтолцоогоор дэмжихээр зорьж байгааг дуулгасан юм.


6.jpgАхмад настан бүр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдлэг туршлагаа залуу үедээ өвлүүлэн, сэтгэл хангалуун, эрүүл энх амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж буйг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тодотгоод, үүний эхлэл болгож 2027 онд ахмадуудад зориулсан нийгмийн идэвх оролцоог хангах, насан туршийн боловсрол, дижитал бичиг үсэг, соёл урлаг, спортын төрөлжсөн хөтөлбөрүүдийг орон нутгийн төвүүдээр дамжуулан системтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэмээлээ.

Тэрбээр Асрах үйлчилгээний тухай хуулиар чухам юуг өөрчлөхөөр зорьж буй, ахмад настанд ямар ач холбогдолтой, төр ямар үүрэг хүлээх талаар ахмадуудад танилцуулсан юм.

Монгол Улсад асрах үйлчилгээтэй холбоотой зохицуулалт хэд хэдэн хуульд байдаг боловч асрах үйлчилгээний төрөл, чанар, хүний нөөц, санхүүжилт, үйлчилгээ авагчийн эрхийг цогцоор нь зохицуулсан тусгай хууль байхгүйгээс асрах үйлчилгээний хүртээмж, чанар харилцан адилгүй, асаргаа шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээг авч чадахгүй байгааг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов.


3.jpgХуулийн төсөл батлагдсанаар асрах үйлчилгээг зөвхөн төр хариуцаж, төр өөрөө бүх үйлчилгээг үзүүлэх тогтолцоо өөрчлөгдөж, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх аж.

Өөрөөр хэлбэл, хууль батлагдсанаар хувийн хэвшил асрах үйлчилгээний салбарт албан ёсоор, мэргэжлийн түвшинд ажиллах хууль, эрх зүйн орчин бүрдэж, ахмад настанд зориулсан асаргаа, сэргээн засах үйлчилгээ, гэрийн асаргаа, өдрийн үйлчилгээ, явуулын үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг төрөөс гадна хувийн хэвшил, төрийн бус байгууллага үзүүлэх боломжтой болох юм.

Ахмад хүн бүрийн хэрэгцээ адилгүй. Зарим нь гэртээ асаргаа авах шаардлагатай байхад, заримд нь сэргээн засах үйлчилгээ, өдөр өнжүүлэх үйлчилгээ, түр хугацааны асаргаа хэрэгтэй байдаг.

Тиймээс гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгож, үйлчилгээ авагчийн хүсэл, сонголт, хүний эрхийг хүндэтгэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хариуцлагыг хангах зарчмыг хуульчилна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тайлбарласан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан ахмадууд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.


5.jpgТухайлбал өндөр настан Ж.Долгор цаг үеэ мэдэрсэн маш чухал хуулийн төсөл түргэн батлагдаасай хэмээн хүсэж байгаагаа илэрхийлээд, асаргаа, сувилгаа шаардлагатай ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, томчууд гээд бүгдэд чухал хууль болно гэж итгэж байна хэмээсэн бол Баянгол дүүргийн 27 дугаар хорооны иргэн Ц.Болдсайхан, Өнөөдөр ганц бие, өвдөж зовсон, байнгын асаргаатай олон ахмад бий. Хууль батлагдсанаар тэдгээр хүмүүсийн амьдралын чанар дээшилнэ гэж бодож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
1 цагийн өмнө 36
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна
1 цагийн өмнө 40
Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
1 цагийн өмнө 5
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Нагояа хотыг зорилоо
1 цагийн өмнө 4
Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
2 цагийн өмнө 7
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковтай уулзлаа
2 цагийн өмнө 5
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа
2 цагийн өмнө 21
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо
2 цагийн өмнө 47
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
2 цагийн өмнө 9
ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа
2 цагийн өмнө 6
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2 цагийн өмнө 11
“Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
3 цагийн өмнө 51
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
3 цагийн өмнө 46
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна
3 цагийн өмнө 10
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв
3 цагийн өмнө 12
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
3 цагийн өмнө 13
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо
4 цагийн өмнө 50
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
5 цагийн өмнө 17
Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа
5 цагийн өмнө 49
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулжээ
6 цагийн өмнө 17
1 / 1