Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооны дэд ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Бавуугийн Түвшинбаярын нэрэмжит Оюутны Монгол Улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн Их Засаг Олон Улсын Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд 8 их сургуулийн 13 багийн 100 орчим оюутан, харваач, өвлөн уламжлагчид цэц мэргэ, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн харвааны төрөлд
- Тэргүүн байрт - Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, Аймгийн Гоц мэргэн Б.Сумъяасүрэн ахлагчтай ХААИС-ийн "Номт мэргэн-1" баг
- Дэд байрт - Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, Аймгийн Гоц мэргэн Ө.Бүрэнбаатар ахлагчтай ИЗОУИС-ийн "Их Засаг-1" баг
- Гутгаар байрт - Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат залуу харваач Т.Дөвчин ахлагчтай ХААИС-ийн "Номт мэргэн-2" баг
- Шагналт байрт - Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, залуу харваач Б.Пүрэвдорж ахлагчтай ХААИС-ийн "Номт мэргэн-4" баг тус тус шалгарлаа.
Хувийн цуваа харвааны төрөлд
- Тэргүүн байрт - Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Монгол Улсын мэргэн Гантөмөрийн Гантогтох /ХААИС/
- Дэд байрт - Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, залуу харваач С.Тэнгис /ХААИС/
- Гутгаар байрт - Ховд аймгийн Манхан сумын харьяат, спортын дэд мастер Н.Цагаанхишиг /ХААИС/ нар шилдгүүдээр тодорчээ.