2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театр болон орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй уран бүтээлч, инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай уулзав.

903232054_1130181016556923_4317215744783022588_n-1024x683

Тэрбээр, улс орны оюун санааны тусгаар тогтнолыг бататган хамгаалж, эх хэл, их түүх, эртний соёлоо түгээн дэлгэрүүлж ирсэн үе үеийн хамт олонд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэв.

Монголчуудын үнэт зүйл, давтагдашгүй өв соёлыг урлагийн хэлээр түгээн дэлгэрүүлж, дэлхийн соёлын охь шимийг дээжлэн толилуулж байгаад нь ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Соёл, урлагийн салбарынхан нийгмийг соён гэгээрүүлэгчид бөгөөд үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, ирээдүй хойч үеэ эх орноороо бахархаж, өв соёлоо дээдэлсэн иргэд болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай гэж үздэгээ онцлов.

901472264_3427974944040758_633674081127703954_n-1024x683

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний соёл, урлаг тэр дундаа театрын урлагт онцгой анхаарч, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тухайлбал, Ерөнхий сайд байхдаа Соёлын яамыг сэргээн байгуулснаар соёлын салбар төрийн бодлогод орсон, давсан орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон зэргийг Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар тодотголоо.

Театрын хамт олон 2031 оныг хүртэл “Шинэ замд хамтдаа” уриан дор Үндэсний театрын сургалт, судалгаа, зохиолын төв болж, театрын урлагийн байгууллагуудын үндэсний нэгдэл үүсгэх, олон улсын нэр хүнд бүхий театрын наадамд хоёр жил тутам оролцдог байх зорилго тавьжээ.

Энэ хүрээнд “Үндэсний жүжгийн сэргэлт болон хөгжлийн жил”, “Сэдэвчилсэн жүжгийн жил”, “Өрно болон дорно дахины жүжгийн жил”, “Уран сэтгэмжит жүжгийн жил”-ийн төлөвлөгөө гарган ажиллах юм.

900028439_1751654392607523_4105275026293799873_n-1024x683

Театрын хамт олон 95 жилийн хугацаанд үндэсний түүхэн, орчин үеийн, туульсын, хүүхдийн болон дэлхийн орчин үеийн, сонгодог 400 гаруй жүжгийг үзэгчдэд толилуулсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх товчоо 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театрын суурин дээр Улсын төв театр байгуулах тогтоол гаргаснаар Монголын анхны мэргэжлийн театр үүссэн гэж үздэг.

Төв театр С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийж байсан түүхтэй.

Монголын театрын урлаг нь Их Монгол Улсын үеэс түгэн дэлгэрч, 200 орчим жилийн тэртээ ноён хутагт Данзанравжаа “Намтар дуулах дацан” хэмээх сонгодог бүтэцтэй театр байгуулж, “Саран хөхөөний намтар” болон “Эзэн Чингис”, “Мандухай хатан” зэрэг жүжиг толилуулж байжээ.

899666410_2231710244416808_3348307053185889991_n-1024x683

901275625_1655507659376704_5214177068019423923_n-1024x683


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1