2026.09.28 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулжээ

“Говийн бага дархан цаазат газрын экосистемийн онцлог, биологийн олон янз байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.09.28/ зохион байгуулагдаж байна.


БОУАӨЯ, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж буй тус арга хэмжээнд байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, байгаль хамгаалагчид оролцож байна.

Хурлаар тус газрын экосистемийн онцлог, биологийн олон янз байдлын төлөв байдал, ховор болон нэн ховор амьтан, ургамлын хамгаалал, судалгаа, мониторингийн үр дүнг хэлэлцэж байна.

Мөн ургамлын бүрдэл, шувуудын зүйлийн олон янз байдал, тархалт, тоо толгой, хамгааллын асуудлыг хөндсөн судалгааны ажлуудыг танилцуулна.

825292126_1545649757599397_7460119603833228939_n

Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулж, нэгдсэн сүлжээг бүрдүүлээд байгааг онцоллоо.

Тэрбээр Монголын говь нь уур амьсгалын эрс тэс нөхцөлд дасан зохицсон олон зүйл амьтан, ургамлын амьдрах орчин төдийгүй шинжлэх ухааны судалгаа, танин мэдэхүйн өндөр ач холбогдол бүхий өвөрмөц экосистем болохыг тэмдэглэв.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын бууралт зэрэг хүчин зүйл говийн эмзэг экосистемд үзүүлэх нөлөө нэмэгдэж буй энэ цаг үед байгаль хамгааллын бодлого, шийдвэрийг шинжлэх ухааны судалгаа, бодит мэдээлэл, тогтмол мониторингийн үр дүнд тулгуурлан гаргах шаардлагатайг мөн тодотголоо.

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь байгуулагдсанаас хойшхи 20 жилийн хугацаанд байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, судалгаа, мониторинг хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн юм.

Тиймээс өнгөрсөн 20 жилийн хугацаанд хуримтлуулсан судалгаа, мэдээлэл, туршлагад тулгуурлан ирэх 20 жилийн хамгаалалтын зорилго, бодлого, менежментийн шинэ арга замыг тодорхойлох нь тус хурлын гол ач холбогдлын нэг гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр байгаль хамгааллын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан зарим албан хаагчдад төрийн дээд одон медаль болон салбарын хүндтэй шагнал гардууллаа.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
33 мин өмнө 1
Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа
1 цагийн өмнө 32
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулжээ
1 цагийн өмнө 4
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв
2 цагийн өмнө 12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 95 этгээдийг илрүүлжээ
2 цагийн өмнө 40
Иргэдийн дуудлагад түргэн, шуурхай үйлчилж байна
2 цагийн өмнө 11
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
3 цагийн өмнө 12
Манай улсын 3 тамирчин хүрэл медалийн төлөө тулалдана
3 цагийн өмнө 16
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэрчилгээ олгож эхэллээ
3 цагийн өмнө 49
Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина
3 цагийн өмнө 14
Монголын шатарчид Самаркандад сюрприз барьж, дэлхийд түүхэн амжилт бүтээлээ
4 цагийн өмнө 50
"ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд “НАМРЫН ЦУГЛАРАЛТ”-аа амжилттай зохион байгууллаа
2026-09-27 32
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
2026-09-25 46
АШУҮИС-ИЙН ТӨВ ХОТХОНЫ “СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-09-25 33
Дэлхийн ур чадварын байгууллагын 2027 оны ерөнхий ассамблэй Монгол Улсад болно
2026-09-25 38
Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо
2026-09-25 38
Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа
2026-09-25 39
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ТӨМӨР ЗАМЧНЫ МЭРГЭЖЛЭЭР СУРГАЖ, АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА
2026-09-25 31
“CROSSRAIL INTERNATIONAL” КОМПАНИТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2026-09-25 32
Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа
2026-09-25 32
1 / 1