2026.09.30 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.30/ Бизнес форумаар үргэлжилж буй юм.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Самад Баширлиг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд, "Монгол Улс Бүгд Найрамдах Азербайжан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол үзүүлдэг бөгөөд харилцааг бүхий л шатанд өргөжүүлэхийг эрмэлздэг" гэдгээ Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр илэрхийллээ. Мөн тэрбээр, газрын тос, нефтийн салбарын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийхийг урьж, Азербайжан улсаас шатахуун импортлох боломжийн талаар хөндлөө. 

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Самад Баширли ярианы эхэнд, "Азербайжан Улсын Эдийн засгийн сайд бөгөөд төрийн өмчит компаниудын Хяналтын зөвлөлийн дарга Микаил Джаббаров Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаярт мэндчилгээ илгээснийг уламжлахын сацуу хоёр улс газарзүйн хувьд алслагдмал боловч түүх, соёлын хувьд ойрхон байж ирсэн гэдгийг онцоллоо. Мөн газрын тос, нефтийн салбарын туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад нээлттэй гэлээ. Түүнчлэн манай улсаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өөрийн улсаар дамжуулан Иран зэрэг улс руу гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Монгол, Азербайжаны худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, 2025 онд худалдааны эргэлт 3.8 сая ам.долларт хүрсэн бөгөөд худалдааны өсөлтөд Монголын хонь, ямааны махны экспорт голлон нөлөөлжээ. Иймд, цаашид худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Одоогийн худалдааны өсөлтийг суурь болгон Монгол-Азербайжаны эдийн засгийн харилцааг мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаанаас илүү өргөн хүрээнд, ноос ноолуур, хөдөө аж ахуй, хүнс, тээвэр, бизнесийн түншлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр төрөлжүүлэх боломжтой гэж үзлээ.

Энэ удаагийн КАРЕК хөтөлбөрийн уулзалтын хүрээнд худалдаа, эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлэх механизмаа хамтран тодорхойлохоор тохиролцлоо. Бүс нутгийн хоёр талд хэдий ч, хамтын ажиллагааны өргөн боломж байгаа гэв. 


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монголын хүн амын 9.6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна
20 мин өмнө 0
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
22 мин өмнө 0
Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна
54 мин өмнө 37
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 47
Азербайжан улс манайхаас авах импортын хэмжээгээ нэмэгдүүлж, өөрийн улсаар дамжуулан Иран руу бараа таваар гаргах гүүр болоход бэлэн байгаагаа илэрхийлэв
1 цагийн өмнө 14
Б.Номин-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна
3 цагийн өмнө 12
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
3 цагийн өмнө 41
Баянхошууны тойргийн замыг өнөөдөр 23:00 цагт нээнэ
3 цагийн өмнө 51
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
4 цагийн өмнө 62
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
4 цагийн өмнө 14
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
4 цагийн өмнө 12
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
4 цагийн өмнө 11
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
4 цагийн өмнө 46
Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
4 цагийн өмнө 48
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
4 цагийн өмнө 59
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
4 цагийн өмнө 42
Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
4 цагийн өмнө 27
ИНЕГ өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа
5 цагийн өмнө 26
“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
5 цагийн өмнө 27
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
5 цагийн өмнө 47
1 / 1