Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт өнөөдөр 15:20:12 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад Төвшрүүлэх сумын иргэдэд газар хөдөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, одоогоор учирсан хохиролгүй гэж мэдээллээ.