2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.06/ хуралдаанд 30 гишүүний 17 нь буюу ирц 56.7 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, М.Бадамсүрэн Р.Батболд, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Х.Болормаа, П.Ганзориг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Ч.Номин, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирсэн байлаа.


photo_2026-10-06_12-29-05.jpg

Засгийн газраас 2026 оны найм дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, С.Цэнгүүн нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ойлголтын зөрүүгээс болж төслийн долоон нэгжийн зардлыг хассан гэдгийг дурдаад, энэ хасагдсан зардлыг Сангийн яам дотоодоо шийдэх боломжтой эсэхийг лавласан.


photo_2026-10-06_12-39-39.jpgphoto_2026-10-06_12-29-06.jpg

Сангийн сайд З.Мэндсайхан хариултдаа, төрийн үйлчилгээний 124 ажилтны цалин 2026 оны Сангийн сайдын төсөвт тусган батлагдаад, олгогдоод явж буй асуудал. Батлагдаагүй хөрөнгийг зараад байгаа асуудал биш гэдгийг онцлов. Төсвийн тодотголын хүрээнд төслийн нэгжүүдээ нэгтгээд төсвийн ерөнхийлөн захирагч бүр рүү шилжүүлсэн. Тиймээс Сангийн сайдын төсвөөс хасагдаад тухайн сайдын багцруу шилжүүлж буй асуудал. Үүнийг Сангийн сайд зохицуулах ямар ч боломжгүй гэж байлаа.

Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов.


photo_2026-10-06_12-29-07.jpg

Дараа нь Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. Уг танилцуулгад, Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 330 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх дэмжсэн саналыг хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусган, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг дурджээ.


photo_2026-10-06_12-29-05 (2).jpg

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсгийг өөрчлөн найруулж, уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос Үндэсний баялгийн санд хуваарилан, үлдэх хэсгийг улсын төсөвт ногдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх санал гаргасныг дурдсан байлаа.


photo_2026-10-06_12-29-06 (2).jpg

Төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, болон ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэсний дагуу санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дахин санал хураахыг дэмжсэн тул ажлын хэсгээс гаргасан саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь дэмжлээ.


photo_2026-10-06_12-32-35.jpg

Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Япон, Солонгос зэрэг орнуудад ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцуудыг судалж байна
38 мин өмнө 0
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
1 цагийн өмнө 39
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
1 цагийн өмнө 7
"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
2 цагийн өмнө 43
Мал эмнэлгийн ерөнхий газар болон монголын мал эмнэлгийн үндэсний холбооны удирдлагуудтай уулзлаа
3 цагийн өмнө 11
Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
3 цагийн өмнө 47
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
3 цагийн өмнө 12
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
3 цагийн өмнө 11
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
3 цагийн өмнө 11
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч яан браатуг хүлээн авч уулзлаа
3 цагийн өмнө 9
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
4 цагийн өмнө 13
SpaceX-ийн Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орлоо
4 цагийн өмнө 41
ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
4 цагийн өмнө 44
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
4 цагийн өмнө 43
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
4 цагийн өмнө 13
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
4 цагийн өмнө 15
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
4 цагийн өмнө 16
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
4 цагийн өмнө 13
“H. PYLORI-ИЙН ХАЛДВАРААС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ РҮҮ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
5 цагийн өмнө 13
Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлжээ
5 цагийн өмнө 12
1 / 1