2026.10.02 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Кандаг өчигдөр 21:00 цагт хүлээн авч уулзан, Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын хөгжлийг Азийн хөгжлийн банк тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд Монгол Улсад 2025–2028 онд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 292.7 сая ам.доллароос 350.68 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх болсонд талархал илэрхийлэв.

Энэхүү санхүүжилтээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн суралцах орчин, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм.

Ерөнхий сайд Н.Учрал боловсрол, эрүүл мэнд, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөр байгааг онцолж, урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх санал тавилаа.

Мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг 2026 онд багтаан авах асуудлыг эрчимжүүлэхээр шийдэв.

Гамшиг тохиолдсон үед шуурхай ашиглах 250 сая ам.долларын болзошгүй санхүүжилтийн зээлийн шугам нээх асуудалд Азийн хөгжлийн банкны зүгээс анхаарч ажиллаж байгаа гэв.

Уулзалтаар АХБ-ны Ерөнхийлөгч М.Канда Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хувийн хэвшилд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор АХБ Монголын дотоодын хөрөнгийн зах зээлд төгрөгийн бонд гаргаж, татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр хувийн хэвшилд урт хугацааны төгрөгийн зээл олгох тухай талын саналыг нааштай хүлээн авч буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахлах хүрээнд тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээг Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-нд амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Уулзалтаар мөн Засгийн газрын зүгээс гарааны бизнес, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хууль, эрх зүйн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлсний сацуу санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, инновац, шинэ технологид суурилсан бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.

Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн валютын ханшийн эрсдэлийг бууруулж, урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын гадаад зээл, буцалтгүй тусламжийн нийт санхүүжилтийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг Монгол Улсын томоохон хөгжлийн түнш юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

НҮБ өсөн нэмэгдэж буй гэмт хэргүүдэд илүүтэй анхаарахыг онцоллоо
18 мин өмнө 0
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ
55 мин өмнө 32
Монгол Улсад 841.506 жуулчин ирээд байна
57 мин өмнө 42
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
1 цагийн өмнө 8
"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ
1 цагийн өмнө 8
Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
1 цагийн өмнө 10
ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
2 цагийн өмнө 40
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Хөдөө аж ахуйн сайд А.Сапаровтой уулзлаа
2 цагийн өмнө 47
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
2 цагийн өмнө 9
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
2 цагийн өмнө 49
Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-10-01 35
"КАРЕК" бизнес форум 2026: Бүс нутгийн холболтыг хөрөнгө оруулалт, бизнесийн бодит боломж болгон хөгжүүлнэ
2026-10-01 69
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
2026-10-01 61
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-01 25
Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилт амжилттай боллоо
2026-10-01 25
ХЗБХ: Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
2026-10-01 56
Б.Дашпүрэв: Салбарын мэргэжилтнүүдийг практикт суурилсан сургалтаар чадавхжуулах нь чухал
2026-10-01 24
Аравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
2026-10-01 28
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
2026-10-01 26
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
2026-10-01 61
1 / 1