2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

“ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т ХҮСЭЛТ АВЧ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, цэргийн болон хууль сахиулах байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр”-ийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хүний их эмч болон сувилахуйн (бакалавр) мэргэжлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнууд хамрагдах боломжтой.

Хөтөлбөрийн онцлог, давуу тал:

Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад дараах боломж, давуу талууд бүрдэнэ.

1.Суралцах хугацааны нийт сургалтын төлбөрийг Батлан хамгаалах яамнаас бүрэн санхүүжүүлнэ

2.Суралцаж төгссөний дараа ажлын байраар хангана

3.Хүний их эмчийн анги 4 дүгээр дамжаанаас, сувилагчийн анги 3 дугаар дамжаанаас эхлэн цол олгож, цалин хөлс, цэргийн хувцас болон бусад төрлийн хангалт хийгдэнэ.

Зэвсэгт хүчний эрүүл мэндийн байгууллагад ажиллахын давуу тал:

1.Төрийн тусгай албан хаагч болно

2.Төгсөлтийн дараах сургалт, мэргэшүүлэх сургалтад хамрагдах

3.АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, БНТУ зэрэг улсын цэргийн анагаах ухааны сургууль, дамжаанд суралцах

4.НҮБ болон Олон Улсын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох

5.Олон Улсын хамтарсан эмнэлэг-хүмүүнлэгийн сургалтад хамрагдах

6.Нийгмийн баталгаагаар хангана (цалин хөлс, урамшуулал, байр, орон сууц)

Бүрдүүлэх материал

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ.

1.Төрийн албан хаагчийн анкет (Маягт 1)

2.Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia лавлагаа)

3.Хувь хүний намтар. Өөрийн болон эцэг, эх, өвөө, эмээгийн намтрыг бичих

4.Элсэлтийн шалгалтын онооны батламж

5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан, байгаа эсэх лавлагаа (E-Mongolia)

7.Цээж зураг (3×4 см хэмжээтэй 2 хувь)

Бүртгүүлэхдээ дээрх материалыг бүрэн бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хүсэлт хүлээн авах: АШУҮИС-ийн төв кампус, номын сангийн 4 давхар Багш, оюутны хөгжлийн газар, 404 тоотод 2026 оны 11 дүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл.

Ивээн тэтгэлэгт мэдээ

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1