2026.10.02 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн 5 дугаар хороо 41 дүгээр сургуулийн гадна талбайд угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд

  • Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан
  • Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа
  • НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ дарга Б.Баттулга
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны Техник хяналтын албаны Гамшгийн асуудал хариуцсан инженер Б.Номин-Эрдэнэ
  • Тавантолгой түлш ХХК-ны хэлтсийн машинист Н.Даваадорж нар болон оролцлогч байгууллагын төлөөллүүд хороодын ажилтан алба хаагчид оролцов.

Шалгалтаар

  • Гэр хорооллын айл өрхүүдийн яндан, зуухны битүүмжлэл, галлагааны аюулгүй байдлыг шалгах
  • Айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж, ач холбогдол, хэрэглэх зааврыг тайлбарлаж, байрлуулах зөвлөгөө өгөх
  • Цахилгааны аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, цахилгаан халаагуур хэрэглэх үед хэт ачаалал үүсгэхгүй байх зөвлөмж, зөвлөгөө өгөх
  • Гэр хорооллын гудамж талбайгаар тусгай зориулалтын чанга яригчтай автомашинаар сэрэмжлүүлэг хүргэх
  • Гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлэх зөвлөмж мэдээллийг байгууллагын сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж ахуй нэгж байгууллагын гадна лед дэлгэцээр иргэд олон нийтэд сурталчлах
  • Дүүргийн гэр хорооллын гудамж, зам, гарцын судалгааг нарийвчлан гаргаж, гал унтраах болон аврах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй байршлуудыг тогтоох
  • Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны холболт, угсралт, ашиглалтын аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавих, зэрэг арга хэмжээг 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
37 мин өмнө 1
НҮБ өсөн нэмэгдэж буй гэмт хэргүүдэд илүүтэй анхаарахыг онцоллоо
38 мин өмнө 4
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ
1 цагийн өмнө 36
Монгол Улсад 841.506 жуулчин ирээд байна
1 цагийн өмнө 44
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
1 цагийн өмнө 10
"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ
1 цагийн өмнө 8
Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
1 цагийн өмнө 40
ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
2 цагийн өмнө 40
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Хөдөө аж ахуйн сайд А.Сапаровтой уулзлаа
3 цагийн өмнө 48
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
3 цагийн өмнө 9
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
3 цагийн өмнө 49
Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-10-01 35
"КАРЕК" бизнес форум 2026: Бүс нутгийн холболтыг хөрөнгө оруулалт, бизнесийн бодит боломж болгон хөгжүүлнэ
2026-10-01 69
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
2026-10-01 61
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-01 25
Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилт амжилттай боллоо
2026-10-01 25
ХЗБХ: Хууль сахиулах үйл ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ
2026-10-01 56
Б.Дашпүрэв: Салбарын мэргэжилтнүүдийг практикт суурилсан сургалтаар чадавхжуулах нь чухал
2026-10-01 24
Аравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
2026-10-01 28
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
2026-10-01 26
1 / 1