2026.10.07 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Ж.Энхбаяр: Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Экспортын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар өнөөдөр (2026.10.07) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ хүрээнд экспортын нөхцөл байдал, Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин өсөж, 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөөд байна.

Экспортын орлогод уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмалын экспортын өсөлт голлон нөлөөлсөн хэвээр байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээнүүд хэрэгжүүлсний үр дүнд 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг оны эхний 9 сард 100 хувь хангаад байна. Уул уурхайн экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 15.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар өслөө.

Тодруулбал, нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар, зэсийн баяжмалын экспорт 7.1 тэрбумд хүрч, 79 хувиар тус тус өсөв. Уул уурхайн бус экспорт 776 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөөд байна. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд экспортын орлого өссөнөөр гадаад валютын улсын нөөц 2026 оны 9 дүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтвортой байна. Гааль, хилийн боомтын үйл ажиллагаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын 250 км автозамыг ашиглалтад оруулж, уул уурхайн биржээр арилжаалсан нүүрсийг хилээр тэргүүн ээлжинд нэвтрүүлэх ажлуудыг гүйцэтгэсэн байна.

Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-үүд боомтуудад ухаалаг гарц, шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулж, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг 100 хувь цахимжуулж, цаасан баримтаас татгалзах ажлууд хэрэгжсэн нь экспортын өсөлтөд гол нөлөө үзүүлжээ. Цаашид, Гашуунсухайт боомт дахь 6 замын уулзварын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, Шивээхүрэн-Сэхэ боомтын хил холболтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Бичигт-Булган боомтуудад ухаалаг гарц, шинжилгээний лабораторийг суурилуулах, гадаад худалдааны цахим нэг цонх системийг бүрэн нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэж мэдээлэв. 


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Устгалд оруулсан ямааны тоо, малчин өрхийн мэдээллийг эцэслэн гаргаж, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ
9 мин өмнө 0
“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
12 мин өмнө 2
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
27 мин өмнө 5
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 93.8 хувьд хүрлээ
32 мин өмнө 4
“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна
35 мин өмнө 33
Нислэгийн цаг уурын үйлчилгээ шинэ шатанд гарлаа
46 мин өмнө 4
Ж.Энхбаяр: Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ
55 мин өмнө 37
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 6
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1 цагийн өмнө 40
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 8
ЦЕГ: Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулжээ
1 цагийн өмнө 40
Монгол хүний сайн сайхан байдлын түвшинг анх удаа үндэсний хэмжээнд хэмжжээ
3 цагийн өмнө 15
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
3 цагийн өмнө 12
“Танхайрах” зөрчил 33.8 хувиар өсжээ
3 цагийн өмнө 51
2026 оны III улирлын байдлаар 7,415,455 зөрчил бүртгэгджээ
4 цагийн өмнө 57
160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заалын барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ
4 цагийн өмнө 63
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
5 цагийн өмнө 16
Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
5 цагийн өмнө 47
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
5 цагийн өмнө 48
Францад оршин суугаа Монгол иргэдийг жагсаал, цуглааны ойр газар руу зорчихгүй байхыг анхаарууллаа
5 цагийн өмнө 52
1 / 1