2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэйг ахмадууд хэлж, Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд ахмадуудтай уулзаж /2026.09.22/ Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.


Манай улсад 444 мянга гаруй ахмад настан байна. Энэ тоо 2025 онд 2.2 дахин нэмэгдэж 991 мянгыг давна. Ирээдүйд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурч, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын зардал өсөхөөр байна. Тиймээс Засгийн газар ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн оролцоог хангах зэрэг зургаан зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл бүхэлдээ иргэдийн орлогыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор үндсэн зургаан чиглэлд анхаарсан. Тухайлбал, 2026 оны төсвийн тодотгол батлагдвал ирэх арван нэгдүгээр сарын 01-нээс ахмадууд суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Хамгийн бага тэтгэвэр 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг сая төгрөгт ойртоно. Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмнэ. Дулаан, цахилгааны үнэ нэмэхгүй. Эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөгийн татаас олгоно. Их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нь шийдвэрлэнэ.Улаанбуудай, төмс, хүнсний ногоо, махны нөөц бүрдүүлж, хангамжийг тогтворжуулна.

Харин 2027 оны төсвийн төсөлд 16,000 өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулна. Төрийн банкаар дамжуулан дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө. 100 сургуулийг цахилгаан тасардаггүй, сэргээгдэх эрчим хүчний системд холбож орчин үеийн “Ногоон сургууль” болгон шинэчилнэ. Мөн бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулахаар төлөвлөсөн. Төсөв дагасан есөн шийдвэр хэрэгжсэнээр өрхийн бодит орлого өснө. 15,000 ажлын байр бий болно гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Нийт ахмад настны 57 хувь нь 769,000 төгрөг буюу хамгийн бага тэтгэвэр авдаг. Улсад 20-40 жил ажиллаад 800 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэртэй. Энэ нь эм тариа, өдөр тутмын хоол хүнсэндээ хүрэлцэхгүй, үр хүүхдийнхээ дэмжлэгээр амьдардаг хэмээн ахмадууд асуудлаа ярилаа. Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэй байгааг хэлээд Ерөнхий сайдын есөн шийдвэр, бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
48 мин өмнө 44
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
55 мин өмнө 44
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
1 цагийн өмнө 8
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
1 цагийн өмнө 9
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
1 цагийн өмнө 9
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
1 цагийн өмнө 9
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
1 цагийн өмнө 9
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
1 цагийн өмнө 45
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2 цагийн өмнө 52
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2 цагийн өмнө 15
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2 цагийн өмнө 52
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
4 цагийн өмнө 65
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
4 цагийн өмнө 57
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
6 цагийн өмнө 35
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
7 цагийн өмнө 64
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
7 цагийн өмнө 61
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
7 цагийн өмнө 32
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
8 цагийн өмнө 35
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
8 цагийн өмнө 29
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
9 цагийн өмнө 63
1 / 1