2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 396 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судаллаа.

Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 396 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн 396 хүний 90 хувь эрэгтэй, 10 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны байдлын хувьд 20 хүртэлх насны 11 буюу 2.7 хувь, 20-30 насны 123 буюу 31 хувь, 30-39 насны 147 буюу 37 хувь, 40-60 насны 109 буюу 27.5 хувь, 60-аас дээш насны 6 буюу 1.8 хувь байна.

Судалгааны дүнгээс үзэхэд дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 20.7 хувь нь дээд боловсролтой, 28 хувийг ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үйлдсэн байна. 

Үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгджээ.

Анхан шатны шүүхээс 228 хүнд торгох, 65 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 56 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 43 хүнд хорих ял оногдуулж, 4 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ. 

Иргэн та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавьж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг эрсдэлээс хамгаалахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна. 

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
25 мин өмнө 1
Мал эмнэлгийн ерөнхий газар болон монголын мал эмнэлгийн үндэсний холбооны удирдлагуудтай уулзлаа
1 цагийн өмнө 7
Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
1 цагийн өмнө 43
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
1 цагийн өмнө 9
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
1 цагийн өмнө 9
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
1 цагийн өмнө 8
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч яан браатуг хүлээн авч уулзлаа
2 цагийн өмнө 6
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2 цагийн өмнө 9
SpaceX-ийн Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орлоо
2 цагийн өмнө 37
ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
2 цагийн өмнө 40
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
2 цагийн өмнө 41
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
2 цагийн өмнө 10
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
2 цагийн өмнө 13
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
2 цагийн өмнө 15
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
2 цагийн өмнө 10
“H. PYLORI-ИЙН ХАЛДВАРААС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ РҮҮ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
3 цагийн өмнө 10
Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлжээ
3 цагийн өмнө 10
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
3 цагийн өмнө 40
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна
4 цагийн өмнө 14
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
4 цагийн өмнө 84
1 / 1