Хөвсгөл аймгийн Жаргалант – Шинэ-Идэр – Мөрөн чиглэлийн 151.5 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын эхний үе шатын төсөвт өртөг 61.8 тэрбум төгрөг бөгөөд 2027 онд санхүүжүүлэх дүн 10.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2027 оны улсын төсөвт тусгалаа.
Тус авто зам нь Мөрөн хотоос Шинэ-Идэр, Жаргалант сумдыг холбон, цааш Завхан аймгийн Солонготын даваа хүртэл үргэлжлэх бөгөөд орон нутгийн иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, тээвэр логистикийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү зам ашиглалтад орсноор бүс нутгийн хөгжилд шинэ боломж нээгдэж, иргэдийн амьдрах орчин, ая тухтай зорчих нөхцөл улам сайжирна.