2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийн талаар энэ оны 5 сард судалгаа хийж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар өмнө мэдээлж байсан. 

Улсын хэмжээнд 2,779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаагийн 93 хувь нь Нийслэлд, 7 хувь нь орон нутагт шалгагдаж байсан.

Прокурорын байгууллагаас хэргийг шуурхай шийдвэрлэх зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авсны үр дүнд 173 хэргээс 102 хэргийг шийдвэрлэснээс 656 иргэнд 62.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 33 яллагдагчид холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 12 хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Мөн хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хөрөнгө хамгаалах чиглэлээр 372 ширхэг 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан байна.

Өнөөдрийн байдлаар 71 хэрэг шалгагдаж байгааг Прокурорын байгууллагаас шуурхай шалгаж шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 15
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 17
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1