Монгол Улсын Их Хурлын 2025 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар тогтоол, "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай” Засгийн газрын хуралдааны 33 дугаар тэмдэглэл гарсан.
Үүнтэй холбогдуулан Захиргааны хэмхэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааварт дүн шинжилгээхийх, тэдгээрийгхүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлторуулах шаардлагатайэсэхийг тодорхойлох, хуультогтоомжиднийцүүлэх санал, дүгнэлтболовсруулах, мөн дүрэм, журам, заавар, аргачлал болон захиргааныхэмхэмжээний актаар зохицуулж байгаахарилцаагхуульд тусгах, зохицуулахчиглэлээр хуулийнтөсөлболовсруулахад шаардлагатайбэлтгэл ажлыг хангахзорилгоорсудалгааны ажил гүйцэтгүүлнэ.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэнахлахсудлаач, судлаачийг сонгоншалгаруулж, шалгарсан судлаачидтай гэрээ байгуулан судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр боллоо.
Судалгааны ажлыг гүйцэтгэхэд Захиргааны эрх зүйн салбарын мэргэшсэн судлаачид болон тус яамны Захиргааны хэм, хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллана.
Ингэснээр захиргааны хэм хэмжээнийакт, дүрэм, журам, аргачлал, зааврыгхууль тогтоомжиднийцүүлэнболовсронгуй болгох, давхардал, хийдэл, зөрчлийгарилгах, иргэн, хуулийн этгээдийн эрх, хуульёсны ашигсонирхлыг хамгаалах, төрийнбайгууллагаас үзүүлэхүйлчилгээнийэрх зүйн зохицуулалтыг тодорхой, ойлгомжтой болгоход ач холбогдолтойюм.
Одоогоор сэтгэгдэл алга.