2026.10.02 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2026” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА
1 цагийн өмнө 7

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь “Эрүүл мэндийн технологи – 2026” үзэсгэлэнд АШУҮИС-ийн харьяа эмнэлгүүдийн хамт оролцож, 2025-2026 онд эмнэлзүйн анагаах ухааны 9 салбарт амжилттай нутагшуулсан 14 шинэ технологиороо “Шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага” хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо.

Тус эмнэлэг нь 2026 оны 9-р сарын байдлаар оношилгоо, эмчилгээний 10 шинэ технологи нэвтрүүлснээс 4 нь Монгол Улсад анх удаа нэвтэрсэн эмнэлзүйн болон лабораторийн дэвшилтэт аргууд юм. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол шалгуурт Уушги судлалын салбарын профессорын баг, Ц.Маналжав, Г.Амартүвшин нарын Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн “Цулцангийн протеинозийн үед уушги бүтэн угаах эмчилгээ” түүчээлсэн бөгөөд энэ нь иргэдийг гадаадад өндөр зардлаар эмчлүүлэх урсгалыг бууруулж, эх орондоо чанартай тусламж авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭРХ ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: Үзэсгэлэнд Монгол-Японы эмнэлгийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 860 гаруй иргэнд Tanita аппаратаар биеийн ерөнхий үзүүлэлтийг хэмжих болон RetCAD хиймэл оюун ухаанд суурилсан нүдний угийн зураг шинжлэх технологиор нүдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж үйлчиллээ.

Мөн тус үзэсгэлэнгийн үеэр манай эмнэлгийн тэргүүлэх эмч, судлаачид дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв:

🔹 АУ-ны доктор, профессор Ц.Одгэрэл (Гемофилийн төвийн эрхлэгч): "Саатуулагч үүссэн гемофилийн тохиолдолд эсрэг биеийн эмчилгээг нэвтрүүлсэн үр дүн"

🔹 АУ-ны доктор Б.Саруулжавхлан (Дурангийн тасгийн эмч): "Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэлт ба хеликобактерийн халдвар"

🔹 АУ-ны доктор О.Зэсэмдорж (Эмнэлзүйн төв лабораторийн эрхлэгч): "Бичил биетнийг зүйлийн түвшинд ялган дүйхэд масс спектрометрийн аргыг ашиглах нь"

СҮҮЛИЙН 3 ЖИЛД НУТАГШУУЛСАН 30 ГАРУЙ ОНЦЛОХ ТЕХНОЛОГИ: Сүүлийн 3 жилийн хугацаанд тус эмнэлэг дараах дэвшилтэт технологиудыг тусламж үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлээд байна. Үүнд: Өвдөгний хиймэл үеийг роботик гарын тусламжтай суулгах, нарийн гэдэсний double balloon дуран, урт хугацааны видео хяналтат тархины цахилгаан бичлэг, эпилепсийн мэс засал, Prisma flex аппаратаар билирубин шүүх, глаукомын шинэ дэвшилтэт мэс засал болон сонгомол лазер трабекулопласти, уродинамик шинжилгээ, гуурсан хоолойн уян дурангаар гуурсан хоолой бөглөх, дунгийн суулгац, Пейсмейкер (Pacemaker) суулгах, бөөрний эдийн биопси, хамрын таславчийн цоорлыг элхэгийн урд артерийн далбан ашиглан нөхөх, гүрээний биеийнцэрийн хавдрыг зүрхний мэс заслын шунт ашиглан авах, сакрокольпопекси мэс засал, SIBO буюу нарийн гэдсэнд эмгэг нян ургалтын хам шинжийн оношилгоо, нойрны бичлэг (полисомнографи), гемофилийн рекомбинант факторын болон эсрэг биеийн эмчилгээ, зүрхний стрэйн хэт авиан оношилгоо болон хэмийн аблаци эмчилгээ, үтрээгээр дамжих дурангийн мэс засал (vNOTES), нүдний торлог, шилэнцрийн мэс засал, ходоодны шүүсэнд хеликобактер, кларитромицины тэсвэржилтийг илрүүлэх, улаан хоолойн ахалази өвчнийг эмчлэх POEM, ходоод, улаан хоолойн сөргөө өвчний дурангийн минимал инвазив эмчилгээ, бактериологийн ялган дүйх MALDI-TOF аппаратын оношилгоо, шамбарам болон бөөрний хавдрыг өндөр давтамжит долгионоор түлэх судсан дотуурх эмчилгээ зэрэг багтаж байна.

Ивээн тэтгэлэгт мэдээ

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Э.Батшугар: Ахмад настны эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжинэ
5 мин өмнө 34
Владимир Путин: Калининградад заналхийлбэл бүх зэвсгээ ашиглан хариу барих болно
51 мин өмнө 42
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2026” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА
1 цагийн өмнө 8
Хүүхдийн зуслангийн удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
1 цагийн өмнө 9
Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа
1 цагийн өмнө 14
Казахстан улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах боломжуудыг танилцууллаа
2 цагийн өмнө 11
Хөвсгөл аймгийн боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдлээ
2 цагийн өмнө 22
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
3 цагийн өмнө 14
“Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийн орнуудтай хийх бүс нутгийн яриа хэлэлцээр” арга хэмжээ боллоо
3 цагийн өмнө 49
2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
3 цагийн өмнө 47
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
3 цагийн өмнө 49
Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
3 цагийн өмнө 13
“Шар торгон өргөмжлөл” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна
4 цагийн өмнө 13
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат дэлхийн хүнсний өдөрт зориулсан арга хэмжээнд оролцов
4 цагийн өмнө 13
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
4 цагийн өмнө 16
НҮБ өсөн нэмэгдэж буй гэмт хэргүүдэд илүүтэй анхаарахыг онцоллоо
4 цагийн өмнө 16
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ
5 цагийн өмнө 47
Монгол Улсад 841.506 жуулчин ирээд байна
5 цагийн өмнө 51
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
5 цагийн өмнө 20
"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ
5 цагийн өмнө 17
1 / 1