2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Эх хэлний боловсрол, унших чадварыг хөгжүүлэх асуудлаар МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС, БСҮХ, Монголын зохиолчдын эвлэл болон холбогдох төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цаашдын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Эх хэл-Нэг Монгол” уриатай Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг бодлогын түвшинд ажил хэрэг болгох, эх хэл, бичиг үсгийн боловсролын хөгжлийн дараагийн зорилтыг тодорхойлох асуудал уулзалтын гол сэдэв байв.

Уулзалтын үеэр эх хэлээрээ уншиж ойлгох, бодож эргэцүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бүтээлчээр бичиж найруулах чадвар нь хүүхдийн суралцах үйл ажиллагааны суурь бөгөөд боловсролын чанарын үндсэн үзүүлэлт болохыг онцолж, сургуулийн өмнөх боловсролоос бүрэн дунд боловсрол хүртэлх унших чадварын хөгжлийг нэгдсэн бодлого, арга зүй, үнэлгээний тогтолцоогоор дэмжих шаардлагатай байгааг хэлэлцэв.

Мөн олон улсын сайн туршлага болон Монгол хэлний онцлогт тулгуурлан суралцагчийн нас, хөгжлийн түвшинд нийцсэн “Унших чадварын үндэсний хүрээ” боловсруулах, эх хэл, бичиг үсгийн боловсролыг хөгжүүлэх үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар саналаа солилцсон юм.

Түүнчлэн эх хэл, бичиг үсгийн боловсролын асуудлыг шинжлэх ухааны судалгаа, хэл шинжлэл, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, хүүхдийн унших соёлтой уялдуулан хөгжүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ярилцлаа.

Уулзалтын үр дүнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, эх хэл, бичиг үсгийн боловсролын бодлого, унших чадварыг дэмжих үндэсний хөтөлбөр болон “Унших чадварын үндэсний хүрээ”-ний төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхээр болов.

Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, бодож эргэцүүлдэг, мэдлэг бүтээдэг, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болох нь бидний хүрэх үр дүн байх ёстойг талууд онцоллоо.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
5 цагийн өмнө 50
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
6 цагийн өмнө 21
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 91
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 86
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 92
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 50
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 87
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 95
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 124
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 79
1 / 1