2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна

Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийг даргалж байна. КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.09.29/ Бага хурлыг нээж үг хэллээ. 

Тэрбээр, нээлтийн үгэндээ, "КАРЕК-ийн бүс нутаг 1.8 тэрбум хүн амтай, ойролцоогоор 20 их наяд ам.долларын эдийн засгийг бүрдүүлж, дэлхийн нийт ДНБ-ий 16.3 хувийг эзэлж байна. Өнгөрсөн 25 жилд КАРЕК хөтөлбөрийн хүрээнд 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гишүүн орнуудад хийгдэж, тээврийн коридор, хил дамнасан холболт, эрчим хүч, худалдааны хамтын ажиллагааны бат бөх суурь тавигдсан" гэдгийг дурдлаа. Мөн манай улс 2003 онд КАРЕК хөтөлбөрт нэгдсэнээс хойш тус хөтөлбөрийн хүрээнд 19 төсөл, 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар авто зам, хилийн боомт, логистикийн дэд бүтцээ хөгжүүлсэн. Цаашид зөвхөн дамжин өнгөрөх тээврийн чиглэлээр зогсохгүй, худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байгаа"-г онцлов. 
Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг баялгаа зөвхөн түүхий эдээр бус, боловсруулсан бүтээгдэхүүнээр бүс нутгийн өртгийн сүлжээнд нийлүүлэх зорьж буй бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт, технологи, тээвэр ложистикийн хамтын ажиллагааг дэмжихийг түншүүддээ уриалсан юм. 

Сайд нарын Бага хуралд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда, болон Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол Улс, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг 11 улсын сайд, төлөөлөгчид оролцож байгаа юм. 

Үргэлжлүүлэн Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ, "КАРЕК-ийн хөтөлбөрийн үр дүн тээврийн салбарт хамгийн тод харагдаж буй бөгөөд Монгол Улсын баруун бүсийн авто замын коридорын төслийн хүрээнд 743 километр авто зам, хоёр засвар үйлчилгээний төв, жингийн станц байгуулаад байна.  Зам барих нь чухал боловч хилийн боомт, гааль, логистик, мэдээллийн систем хоорондоо уялдаж байж дэд бүтцийн хөрөнгө оруулалт иж бүрэн үр өгөөжөө өгөх тул Монгол Улс цаашид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хилийн үйл ажиллагааны шинэчлэлтэй холбон хэрэгжүүлэх бодлого баримтална" гэлээ.  

Монгол Улс КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтын КАРТИФ хэлэлцээрийг дэмжихийн сацуу КАРЕК-ийн Дэвшилтэт транзитын системээр дамжуулан гаалийн мэдээлэл, баримт бичгийг цахимаар солилцох, эрсдэлд суурилсан баталгааны тогтолцоог хөгжүүлэхийг зорьж байна. КАРЕК-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумыг тогтмол үйл ажиллагаатай болгох, АСЕАН-ы Хөрөнгийн зах зээлийн форумтай хамтын ажиллагаа эхлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
12 мин өмнө 0
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ
15 мин өмнө 0
Налайх дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд төр, олон нийтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо
22 мин өмнө 2
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
50 мин өмнө 0
Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
55 мин өмнө 3
Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
58 мин өмнө 5
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
59 мин өмнө 4
Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
1 цагийн өмнө 6
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
1 цагийн өмнө 6
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
1 цагийн өмнө 7
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1 цагийн өмнө 42
Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2 цагийн өмнө 10
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
2 цагийн өмнө 45
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2 цагийн өмнө 45
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргийг прокурорт буцаав
2 цагийн өмнө 9
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
3 цагийн өмнө 9
АТГ: Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
3 цагийн өмнө 41
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
3 цагийн өмнө 9
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв
4 цагийн өмнө 44
Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ
4 цагийн өмнө 11
1 / 1