“Шинэ хөдөө” төслийн хүрээнд 20 иргэн, аж ахуйн нэгжид нийт 1 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуй, газар тариалан, өрхийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1,100 орчим тоног төхөөрөмж, техник хэрэгслийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож, үүний үр дүнд мөн тооны ажлын байр бий болсон байна. “Шинэ хөдөө” төсөл жил бүр тасралтгүй хэрэгжих бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүсэлтээ “Хөдөөгийн шийдэл” ОНӨХХК-д хандан гаргах боломжтой.
Энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход чиглэж байна.









