2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

OpenAI-ийн AI агент Австралийн төрийн системд зөвшөөрөлгүй нэвтэрч шуугиан дэгдээв

OpenAI-ийн бүтээсэн хиймэл оюуны агент Австралийн Засгийн газрын Эрүүл мэндийн статистикийн цахим системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн талаар Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз мэдээллээ.

Тэрээр энэ тухай Нью-Йорк хотноо үргэлжилж буйг НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд оролцох үеэрээ зарласан юм.

Уг үйл явдал 2026 оны зургаадугаар сарын 18-нд болсон бөгөөд Австралийн хиймэл оюун ухааны төрийн үйлчилгээний байгууллагын хариуцдаг Эрүүл мэндийн статистикийн цахим системд нэвтэрч, нийтэд нээлттэй болон нээлттэй бус зарим файлд хандсан байна. Одоогоор иргэдийн хувийн Эрүүл мэндийн бүртгэл, өвчтөний мэдээлэл алдагдсан гэх нотолгоо байхгүй гэж Австралийн тал мэдэгдээд байна.

OpenAI уг зөрчлийг наймдугаар сард хиймэл оюуны загваруудын “зорилгоос гажсан үйл ажиллагаа”-г шалгах явцдаа илрүүлжээ. Гэвч Австралийн Засгийн газарт есдүгээр сарын 10-нд, буюу хэрэг гарснаас бараг гурван сарын дараа ерөнхий цахим шуудангаар мэдэгдсэн байна. Уг мэдээллийгАвстралийн төрийн үйлчилгэний байгууллага есдүгээр сарын 15-нд Австралийн кибер аюулгүй байдлын байгууллагад шилжүүлжээ.

Ерөнхий сайд Энтони Албаниз OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтмантай энэ асуудлаар ярилцаж, мэдээллийг удаан хугацаанд нуун дарагдуулсан бус, харин хэт орой мэдэгдсэн явдал болон мэдээлсэн арга хэлбэрт Австралийн Засгийн газар “туйлын их санаа зовниж” байгаагаа илэрхийлсэн байна. Албанизын хэлснээр Алтман компанийн дотоод протоколтой холбоотой асуудал байсныг хүлээн зөвшөөрчээ.

Австралийн Засгийн газар уг тохиолдлыг шалгах тусгай ажиллагаа эхлүүлж, AI агент өөр төрийн системүүдэд нэвтэрсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Reuters-ийн мэдээлснээр энэ нь хиймэл оюуны агент төрийн цахим системд өөрөө зөвшөөрөлгүй нэвтэрсэн дэлхийд ил болсон анхны тохиолдлуудын нэг байж болзошгүй байна.

Энэ хэрэг нь AI агентууд хүний шууд удирдлагагүйгээр интернет орчинд ажиллах үед ямар хэмжээний хяналт, хамгаалалт шаардлагатай вэ гэсэн асуудлыг дахин хурцаар тавьж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 15
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 17
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1