2026.09.25 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсоны дараа Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газарт зочиллоо.

Тэрбээр, Консулын газрын ажилтнууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжих, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээр улам хичээн ажиллахыг захив.  

АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсад оршин суудаг иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг нь цаг алдалгүй хамгаалах шаардлага үүссэн. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гарган, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж байсан юм.

АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн, үүний 20 гаруй мянга нь Чикаго хотод амьдардаг.

Консулын газар 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлж, өнгөрсөн хугацаанд 6,000 гаруй хүнд төрийн үйлчилгээ үзүүлээд байна.  

Консулын газар нь Иллинойс, Индиана, Висконсин, Миссури, Мичиган, Миннесота, Айова, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана, Өмнөд Дакота, Умард Дакота, Небраска, Канзас гэсэн 15 мужид амьдарч буй монгол иргэдэд үйлчилдэг.

Үүний зэрэгцээ Монгол, Америкийн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна.  

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо манай улсын Элчин сайдын яам, Сан Франциско хотод Ерөнхий консулын газар, Нью-Йорк хотод Байнгын төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдаг юм. 


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа
12 мин өмнө 0
Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой
13 мин өмнө 32
“Сумын төвийн дэд цүтцийг бэхжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих” төслийн явц, үр дүнг хэлэлцлээ
33 мин өмнө 36
Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа
1 цагийн өмнө 6
Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулах сургалт зохион байгууллаа
2 цагийн өмнө 10
“Ажил хайгч иргэнийг хөдөлмөрт зуучлах” хөдөлмөрийн өдөрлөг болж байна
2 цагийн өмнө 10
С.Эрдэнэтуяа: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна
3 цагийн өмнө 46
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
3 цагийн өмнө 8
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
3 цагийн өмнө 9
ОУВС-ын төлөөлөгчид Монгол улсын эрдэс баялгийн салбарын шинэчлэлийн бодлогыг сайшаав
3 цагийн өмнө 11
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
3 цагийн өмнө 13
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
3 цагийн өмнө 48
Ерөнхий сайд Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
4 цагийн өмнө 11
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
4 цагийн өмнө 17
“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: асуудал, шийдэл” олон улсын бага хурал эхэллээ
4 цагийн өмнө 16
“Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
4 цагийн өмнө 61
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
5 цагийн өмнө 48
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
6 цагийн өмнө 48
Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
6 цагийн өмнө 16
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
7 цагийн өмнө 47
1 / 1