Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. 2026 онд энэ өдрийг “Чихрийн шижинг эрт илрүүлье!” сэдвийн хүрээнд тэмдэглэж эрт илрүүлэх, өвчлөх эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулж байна.
· Дэлхий даяар насанд хүрсэн 9 хүн тутмын 1 нь чихрийн шижинтэй байна.
· Насанд хүрсэн 635 сая хүн 2-р хэв шинжийн чихрийн шижингээр өвчлөх өндөр эрсдэлтэй байна.
· 2-р хэв шинжийн чихрийн шижингээр оношлогдсон нийт хүмүүсийн 50 хүртэлх хувьд хүндрэл үүссэн байдаг.
Дэлхий дахинд чихрийн шижин нь хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. 2050 он гэхэд дэлхий даяар чихрийн шижинтэй хүний тоо 853 саяд хүрэх төлөвтэй байна. Иймд чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь нэн чухал байна.

