2026.10.01 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.09.30) Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа.


Астана хотод Эдийн засгийн тусгай хоёр бүс хоёр байдаг. Үйлдвэрлэл явуулахад 25 хүртэлх жилийн хугацаанд:

- Газрын татвар 0 хувь

- НӨАТ 0 хувь

- Үл хөдлөх хөрөнгийн татвар 0 хувь

- Газар ашиглалтын төлбөр 0 хувь байна. Мөн тусгай бүсэд импортолсон түүхий эд, тоног төхөөрөмжий гаалийн албан татвараас чөлөөлдөг байна.

Эдийн засгийн тусгай бүсэд метал бус эрдэс бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнс, хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, төмөр замын зүтгүүр, нисэх онгоц болон сансрын хөлөг гэх мэт 20 орчим үйлдвэрлэл явуулдаг.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буйг онцоллоо. Тэрбээр, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг хууль чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулагчдад газар болон татварын таатай нөхцөлийг бүрдүүлж, дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон дотоодын хүнс, хөдөө аж ахуйн экспортыг дэмжинэ гэдгийг тодотгож байна.

“Астана-Шинэ хот” бүс нь хөрөнгө оруулалт татах, орчин үеийн технологи нэвтрүүлэх, өндөр үр ашигтай, технологийн болон өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл хөгжүүлж байна. Харин “Астана-Технополис” эдийн засгийн тусгай бүс нь шинжлэх ухаан, судалгааны чадавхид түшиглэн инновац, өндөр технологи, боловсруулах үйлдвэрлэл болон судалгаа - хөгжүүлэлтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг.

Шадар сайд Н.Номтойбаяр Астанагийн аж үйлдвэрийн паркад үйл ажиллагаа явуулж буй Астана ETKOM мах боловсруулах үйлдвэр, төмөр замын зүтгүүр, эд анги, дохиолол, автоматжуулалт, дижитал шийдэл болон засвар үйлчилгээ үзүүлдэг Wabtec корпорацийн Казахстан дахь салбарт тус тус ажиллав.

Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд үйлдвэрлэл явуулж буй мах боловсруулах үйлдвэр нь өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орж, түүхий эд хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүрэн автоматжуулсан дамжлагаар ажиллаж байна. Шадар сайдын зүгээс Эдийн засгийн тусгай бүсэд дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж, бүс нутгийн томоохон зах зээлд ханган нийлүүлэлт хийхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэв.

Астана дахь “Wabtec” корпораци нь бүтээгдэхүүнээ Төв Азийн улс орнуудад экспортолдог бөгөөд 2025 онд нийт 4.2 тэрбум ам.долларын үнийн дүнтэй зүтгүүр нийлүүлэлт, техникийн үйлчилгээний гэрээ байгуулжээ. Тус компани болон Казахстаны “Локомотив құрастыру зауыты” үйлдвэрээс 2023 онд Монгол Улс дөрвөн зүтгүүр худалдан авсан бөгөөд төмөр замын 57 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Цаашид баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд барилга угсралт, дохиоллын системийн компаниудтай хамтарч оролцох боломжийн талаар харилцан санал солилцлоо.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
48 мин өмнө 5
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
51 мин өмнө 36
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
53 мин өмнө 38
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
56 мин өмнө 40
Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа
1 цагийн өмнө 42
Монгол Улсын PISA-2025 үнэлгээний үндэсний үр дүнгийн танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо
2 цагийн өмнө 10
Энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна
2 цагийн өмнө 13
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2 цагийн өмнө 10
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
2 цагийн өмнө 42
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
2 цагийн өмнө 11
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
3 цагийн өмнө 45
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
3 цагийн өмнө 47
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
3 цагийн өмнө 48
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
4 цагийн өмнө 41
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
4 цагийн өмнө 46
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
4 цагийн өмнө 49
Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана
4 цагийн өмнө 12
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ
2026-09-30 45
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
2026-09-30 34
Узбекистан улс түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулах боломжтой гэв
2026-09-30 27
1 / 1