2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

“Олон улсын болон Монголын ахмадын өдөр” Монголын Ахмадын байгууллагын түүхт 95 жилийн ойн хүрээнд нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. 

2025 оны мэдээллээр нийслэлийн нийт хүн амын 11.5 хувийг ахмад настнууд эзэлж байгаа бөгөөд ахмад настнуудын 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Нийслэлийн хэмжээнд ахмад настны төлөө үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй байгууллага, холбоо ажиллаж байна. Үүнд нийслэл, дүүрэг, хороодын ахмадын байгууллага, зөвлөлийн 212, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын байгууллага 462, мэргэжлийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ахмадын 26 холбоо багтаж байна.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Ахмад үе бол өнөөдрийн бидний амьдралын үндэс суурийг тавьсан эрхэм хүмүүс. Та бүхний хөдөлмөр, амьдралын арвин туршлага, мэдлэг ухаан, үнэт сургамж нь залуу хойч үедээ үлдээж буй хамгийн том өв” хэмээн онцоллоо.

Энэ үеэр спорт, соёл урлаг, боловсрол, үйлдвэрлэл, төрийн тусгай алба болон нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өөрийн мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээж буй есөн ахмад настанд хүндэтгэл үзүүлэв. Мөн “Нийслэлийн Тэргүүний өрх” шалгаруулах арга хэмжээ 31 дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, амьдрах орчноо сайжруулан, ногоон орчин бүрдүүлж, мод бут, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалан, бусдад үлгэр дуурайл болсон нийт 206 тэргүүний өрх шалгарчээ. “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан өрхүүд нь хөдөлмөрч, бүтээлч, зөв амьдралын үнэ цэнийг үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээж үлгэр дуурайлал болж байна.

Нийслэлийн зүгээс ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийг хөгжүүлэх 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд “Ахмадын амралт, сувиллын төв” байгуулах, ахмад настанд үзүүлэх хувилбарт үйлчилгээг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, “Өдрийн асрах үйлчилгээ” төслийг шинээр санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлыг тусгаад байна.

Мөн ахмадуудын ажил, амьдралын туршлага, мэдлэг, шинэлэг санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, урлаг, соёл, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, шинэ мэдлэг, ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлэх чиглэлээр дүүрэг, хороод болон ахмадын байгууллагуудтай хамтран олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Монголын нийт ахмад буурлууд та бүхэндээ “Олон улсын болон Монголын ахмадын өдөр”-ийн мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндлэл дунд аз жаргалтай, амар амгалан амьдрахыг хүсэн ерөөе.



Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
45 мин өмнө 36
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ
48 мин өмнө 4
Налайх дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд төр, олон нийтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо
55 мин өмнө 6
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
1 цагийн өмнө 5
Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
1 цагийн өмнө 6
Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
1 цагийн өмнө 7
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
1 цагийн өмнө 41
Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
2 цагийн өмнө 7
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
2 цагийн өмнө 7
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
2 цагийн өмнө 7
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
2 цагийн өмнө 43
Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
3 цагийн өмнө 10
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
3 цагийн өмнө 45
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
3 цагийн өмнө 45
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргийг прокурорт буцаав
3 цагийн өмнө 9
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
3 цагийн өмнө 9
АТГ: Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
4 цагийн өмнө 41
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
4 цагийн өмнө 9
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв
4 цагийн өмнө 44
Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ
4 цагийн өмнө 11
1 / 1