2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Хүннү дагуул хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай, төр захиргааны нэгдсэн цогцолбор, их дээд сургууль оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн 40 жилийн төлөвлөлтийн алдааг тус төсөлд залруулж, эхний ээлжинд инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, хангамжийг шийдэж бүрдүүлэхэд анхаарч буй билээ.

Энэ хүрээнд Хүннү хотын хүн амыг цэвэр усаар хангах зорилгоор 5 гүний худаг, нэг өргөх насос станц, 16 км 286 мм-ийн голчтой цэвэр усны гол шугамын бүтээн байгуулалтыг “Эс энд Эй трейд” ХХК гүйцэтгэж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тус усан хангамжийн дэд бүтцийн ажлын үргэлжлэл болох 2,000 м³/хоног хүчин чадалтай хоёр усан сан, найман км урт гол шугам сүлжээ, хаялга усан сан, ус дамжуулах шугам хоолой, холбоо дохиолол болон цахилгааны шугам хоолойн ажлыг “Happy Building” ХХК гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар уг бүтээн байгуулалтын гүйцэтгэл 85 хувьтай байгаа бөгөөд 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эдгээр бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсноор Хүннү хотын эхний ээлжийн 20 мянган оршин суугчийг цэвэр усаар хангах техникийн боломж бүрдэнэ гэдгийг “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын ерөнхий инженер Д.Жаргал онцоллоо.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1