2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа

Улсын Их Хурлын 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

2027 оны Мөнгөний бодлогын Үндсэн чиглэл нь инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монголбанкны санхүүгийн бие даасан байдал, засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц шинэчлэлийн эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм. Энэ хүрээнд инфляцыг үүсгэж, тэтгэж буй мөнгөний илүүдэл нийлүүлэлтийн сувгуудыг үе шаттай хязгаарлах, Төв банкны институцийн чадавхыг бэхжүүлэх нийт 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Монголбанкнаас өнгөрсөн 15 жилийн мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээр инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдахад эдийн засгийн бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт, төсвийн шинжтэй санхүүжилт, төсвийн тэлэлт нөлөөлж иржээ. Иймд 2027 оны Үндсэн чиглэлд эдгээр суурь шалтгааныг арилгах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах цогц арга хэмжээг тусгасан юм.

Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 2027–2030 онд жил бүр 1 их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргахаар тусгасан. Үүний зэрэгцээ төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх хүрээнд 2028–2032 онд жил бүр 1 их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлнэ. Ингэснээр зах зээл дэх илүүдэл мөнгийг татах хэрэгслийг өргөжүүлж, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай нөхөх боломж бүрдэх юм.

Мөн цаашид Монголбанкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлж, Төв банк үндсэн чиг үүрэг болох үнийн тогтвортой байдлыг хангахад төвлөрөх нөхцөлийг сайжруулна. Энэ хүрээнд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг 2027 онд хангаж, 2028 онд бүрэн шилжүүлэхээр тусгасан бөгөөд одоогийн зээлдэгчдийн гэрээ, зээлийн хүү өөрчлөгдөхгүй.

Түүнчлэн төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримталж, төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзахаар тусгалаа. Ингэснээр валютын зах зээлд ил тод, өрсөлдөөнт орчныг бүрдүүлж, төгрөгийн илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Эдгээр шинэчлэлтэй уялдуулан санхүүгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, бүртгэлийн дэд бүтцийг сайжруулж, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захыг идэвхжүүлэх, бодлогын хүү эдийн засагт дамжих механизмыг боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ банк, санхүүгийн салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхээр тусгасан байна.

Ийнхүү 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратегитай уялдаж, мөнгөний бодлогын богино хугацааны тохируулгаас гадна инфляцыг үүсгэж буй тогтолцооны суурь асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Тогтоолын хэрэгжилтийг тогтмол үнэлж, Улсын Их Хуралд тайлагнах бөгөөд бодлогын шинэчлэлүүдийг тууштай хэрэгжүүлснээр инфляцыг тогтвортой нам түвшинд хүргэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
5 цагийн өмнө 49
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
6 цагийн өмнө 20
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 91
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 86
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 92
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 82
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 50
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 43
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 87
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 46
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 84
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 95
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 124
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 79
1 / 1