2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Чингис хааны хүрэл баримал, өндөр хаан хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан “Таван нүдэн” брэндийн санаачилгаар бүтээсэн “Чингис +8”, “Өндөр хаан” хэмээх урлагийн дөрвөн шинэ бүтээлийг Чингис хаан Үндэсний музейд анхлан (2026.11.11) танилцууллаа. 

“ЧИНГИС +8” -БАРИМТАТ КИНО, ХҮРЭЛ БАРИМЛЫН ЦОГЦ БҮТЭЭЛ

Чингис хаан, түүний итгэлт найман баатрын бүрнээр танигдаагүй нэрс, түүхэн гавьяаг тодруулж, хамтран бүтээсэн их үйлсийг нь уран бүтээлээр мөнхжүүлэхийн зэрэгцээ үнэнч нөхөрлөл, итгэлцэл, эр зориг, ур чадвар, хамтын хүч, эв нэгдлийн үнэ цэнийг өнөө болон ирээдүй хойч үедээ таниулан өвлүүлэх зорилгоор бүтээжээ. 

Энэ үеэр “Чингис +8” баримтат киног үзүүлж, Чингис хаан болон түүний итгэлт найман баатрыг морьтойгоор дүрсэлсэн есөн морьтны хүрэл баримлын цогц бүтээлийг нээлээ. 

“ӨНДӨР ХААН”- ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ, ХҮРЭЛ БАРИМАЛ

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг ашиглах эрхийн бичгийг Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуунд “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулан өгч, бүтээлийг Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор, гоцлол морин хуурч Д.Шинэцогийн гоцлолтойгоор анх удаа эгшиглүүлэв. 

Мөн энэ үеэр 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны 44 насны дүр төрхийг илэрхийлсэн 1.5 метр өндөр “Өндөр хаан” хүрэл баримлыг Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө. 

“Таван нүдэн” брэндийн 10 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд, “Өвөөс өв бүтээнэ” үзэл санааны хүрээнд туурвисан дээрх шинэ бүтээл нь Монголын түүхэн өвийг урлагийн шинэ илэрхийллээр баяжуулж, хойч үедээ өв болгон үлдээж буй юм.

“Чингис +8” хүрэл баримлын цогц бүтээл болон “Өндөр хаан” хүрэл баримлыг дизайнер, зураач Б.Ганбатын эх зохиомжийн зурагт үндэслэн уран барималч Г.Санчирболд болон түүний баг урлан бүтээсэн аж. 


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1