2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээний дүнгээр Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн 11 сургуулийн 55 сурагч Cambridge Outstanding Learner Awards шагнал хүртэж, олон улсын түвшний өндөр амжилт үзүүллээ.

Шагнал хүртсэн сурагчид Cambridge IGCSE, Cambridge International AS Level, Cambridge International A Level хөтөлбөрийн 40 гаруй хичээлээр улсын болон дэлхийн хэмжээнд шилдэг үнэлгээ авч, монгол сурагчдын мэдлэг, ур чадвар олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг дахин бататгав.

Энэ жилийн шалгаруулалтын онцлох амжилтын нэг нь төрийн өмчийн Шинэ эрин олон улсын сургууль-ийн сурагч С.Хангай IGCSE Mathematics хичээлээр дэлхийд хамгийн өндөр үнэлгээ авч, “Top in the World” шагнал хүртсэн явдал байлаа. Мөн The English School of Mongolia сургуулийн сурагч Х.Цэцэнбаатар “Best Across Eight Cambridge IGCSEs”, төрийн өмчийн Шинэ эхлэл сургууль-ийн сурагч Р.Ариунзаяа “Best Across Four Cambridge International AS Levels”, Orchlon International School сургуулийн сурагч Г.Мөнххишиг “Best Across Three Cambridge International A Levels” төрөлд Монгол Улсын хэмжээнд тэргүүлсэн байна.

Түүнчлэн математик, физик, хими, биологи, эдийн засаг, компьютерын шинжлэх ухаан, англи хэл зэрэг олон хичээлээр монгол сурагчид “Top in Mongolia” шагнал хүртэж, олон улсын жишиг үнэлгээгээр үе тэнгийн суралцагчдаа манлайлан амжилт гаргалаа.

Кембрижийн олон улсын боловсролын байгууллагаас олгодог энэхүү шагнал нь тухайн хичээлээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн суралцагчдыг тодруулдаг бөгөөд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хүлээн зөвшөөрдөг нэр хүндтэй үнэлгээний нэг юм. Иймээс уг шагнал нь зөвхөн өндөр онооны баталгаа бус, олон улсын түвшний академик бэлтгэл, судалгааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг үнэлсэн үзүүлэлт болдог.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуульд жил бүр 4000 гаруй хүүхэд өрсөлдөж байгаа нь олон улсын түвшний боловсролын эрэлт өндөр байгааг харуулж байна.

Иймээс боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургууль, их, дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн ахлах сургууль, олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулах бодлогыг хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээ нь сурагчдад сонирхол, авьяас чадвартаа нийцсэн хичээлээ сонгон судлах, цаашид хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг өргөжүүлэх, чанартай боловсролын хүртээмжийг бүс, орон нутгийн ялгаагүйгээр нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Монголын сурагчдын гаргасан энэхүү амжилт нь суралцагчдын хичээл зүтгэл, багш нарын мэргэжлийн ур чадвар, сургалтын байгууллагуудын чанартай үйл ажиллагааны бодит үр дүн бөгөөд Монгол Улсын боловсролын салбар олон улсын түвшинд өрсөлдөх чадамжаа бэхжүүлж буйн тод илэрхийлэл болж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
5 цагийн өмнө 50
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
6 цагийн өмнө 21
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 91
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 86
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 50
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 87
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 124
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1