2026.10.07 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 93.8 хувьд хүрлээ

ТОМУУГИЙН УЛИРАЛД ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ ӨНДӨР БАЙГАА ТУЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА


Монгол Улсад томуу, томуу төст өвчин улирлын шинжтэйгээр нэмэгдэж, ихэвчлэн есдүгээр сарын сүүлчээс идэвхжин, арван хоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сарын эхэн хүртэл оргил түвшинд хүрдэг. Сүүлийн жилүүдэд томуугийн улирал харьцангуй удаан үргэлжилж, өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал өсөх хандлагатай байна. 2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.9 тохиолдлоор буурсан боловч сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бол амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 59.0 хувийг 6 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Энэ нь томуугийн улиралд хүүхдийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.


Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 93.8 хувьд хүрлээ


2026/2027 оны томуугийн улиралд зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Одоогийн байдлаар зорилтот бүлгийн томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт 93.8 хувьд хүрээд байна. Улсын хэмжээнд нийт 333,000 хүн тун вакцин хүлээн авч, зорилтот бүлгийн хүн амд вакцинжуулалтыг зохион байгуулсан. Мөн үлдэгдэл 167,000 хүн тун вакциныг 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, орон нутагт тарааж дуусгасан байна. Ингэснээр томуугийн улирал эхэлж буй энэ үед зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах вакцины хүртээмжийг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байна.


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Томуу, томуу төст өвчний үед хамгийн түрүүнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Тиймээс өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад хамруулах нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ өвдсөн хүүхдээ гэрт нь зөв асарч, хүндрэлээс сэргийлэх нөхцөлийг эцэг, эхэд бүрдүүлэх шаардлагатай.” гэв 


Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж байна


Томуу, томуу төст өвчний улиралд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах хүрээнд хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Мөн: • томуу, томуу төст өвчний лабораторийн шинжилгээ хийх 4 сарын нөөц оношлуур бүрдүүлсэн. Мөн улсын хэмжээнд 4,000 ор дэлгэх бэлэн байдлыг хангасан бөгөөд өвчлөлийн нөхцөл байдалд өдөр тутмын тандалт, хяналтыг хэрэгжүүлж байна.


Өвчилсөн хүүхдээ асрах эцэг, эхэд түр зохицуулалт хийнэ


Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчний хүндрэл болон халдварын тархалтаас сэргийлэхэд хүүхдээ гэрээр асрах, эмчилгээ сувилгааг зөв хийх нь чухал. Иймд ажил, хөдөлмөр эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчдад өвчилсөн хүүхдээ асрах боломж бүрдүүлэх түр хугацааны зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгаад байна. Уг зохицуулалтыг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа ажилтны ажлын онцлог, боломжийг харгалзан: • гэрээс цахимаар ажиллуулах; • цахимаар ажиллах боломжгүй тохиолдолд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрахын зэрэгцээ боломжтой нөхцөлд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж бүрдэх юм. Эрүүл мэндийн яамнаас эцэг, эх, асран хамгаалагчдыг томуугийн эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар шаардлагагүй авч явахгүй байх, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулахгүй байх, эмчийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Устгалд оруулсан ямааны тоо, малчин өрхийн мэдээллийг эцэслэн гаргаж, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ
11 мин өмнө 0
“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
14 мин өмнө 2
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
29 мин өмнө 5
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 93.8 хувьд хүрлээ
34 мин өмнө 5
“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна
37 мин өмнө 34
Нислэгийн цаг уурын үйлчилгээ шинэ шатанд гарлаа
48 мин өмнө 5
Ж.Энхбаяр: Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ
57 мин өмнө 37
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 6
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1 цагийн өмнө 40
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 8
ЦЕГ: Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулжээ
1 цагийн өмнө 40
Монгол хүний сайн сайхан байдлын түвшинг анх удаа үндэсний хэмжээнд хэмжжээ
3 цагийн өмнө 15
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
3 цагийн өмнө 12
“Танхайрах” зөрчил 33.8 хувиар өсжээ
3 цагийн өмнө 51
2026 оны III улирлын байдлаар 7,415,455 зөрчил бүртгэгджээ
4 цагийн өмнө 57
160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заалын барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ
4 цагийн өмнө 63
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
5 цагийн өмнө 16
Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна
5 цагийн өмнө 47
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
5 цагийн өмнө 48
Францад оршин суугаа Монгол иргэдийг жагсаал, цуглааны ойр газар руу зорчихгүй байхыг анхаарууллаа
5 цагийн өмнө 52
1 / 1