2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026-09-24 48

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал 2026оны 9-р сарын 23-нд Нээлттэй засгийн түншлэлийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Свати Мехта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Нээлттэй засгийн түншлэл санаачлага нь бодлого тодорхойлох үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн санал, иргэний нийгмийн оролцоог бодитоор хэрэгжүүлэх зорилго бүхий дэлхийн 130 гаруй улс орныг нэгтгэсэн байгууллага гэдгийг зочин талаас танилцуулав. Улс орон бүр үүрэг, амлалтаа өөрсдийн санаачлагаар бие даасан, хараат бус байдлаар өгч, дотооддоо үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Тус санаачлагад Монгол Улс 2013 онд нэгдэн орж, үндэсний тав дахь төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлсэн. Түншлэлийн хүрээнд Монгол Улс төрийн худалдан авалтыг ил тод, нээлттэй болгосон. Гэвч сүүлийн хоёр жилд зогсонги байдалд орсон тул санаачлагыг болон төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг дэмжиж өгөхийг хүсэж байна гэв.

Хүний эрхийн дэд хорооны дарга улсын төсвийн ил тод байдлыг сайжруулах, хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага бийг онцлон тэмдэглэлээ. Мөн өөрөө иргэний нийгмийн төлөөлөл болж ажиллаж байсан тул уг түншлэлийн талаар мэдээлэлтэй байгаа. Ирэх оны төсвийн төслийг харьяалах яамд, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. “Хүүхдийн эрх ба Төсөв”, “Хүний эрхийн хамгаалалт ба Төсөв”, “Төрийн үйлчилгээ ба Төсөв” сэдвийн хүрээнд яамд төсвийн төслөө нээлттэй илгээж, танилцуулах учиртай. Энэ ажилд хөндлөнгийн хараат бус хяналт, үнэлгээ хийж хамтран ажиллах боломжтой хэмээв. 


Түүнчлэн цаашид жил бүр төсвийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төслийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлж хэвших бодлого баримталж байгааг уулзалтын үеэр танилцууллаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 15
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 17
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1