2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “AVIC International” компанийн Ерөнхийлөгч Song Ling тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг бодит төсөл хөтөлбөрөөр өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.

Уулзалтын үеэр салбарын сайд Улаанбаатар хот болон Сайншандын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-үүдэд шаардлагатай 40 нислэгийн удирдагч, 10 инженерийг БНХАУ-д сургах хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Энэхүү сургалтыг БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд зохион байгуулах чиглэлээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК “AVIC International” компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд

Зам, тээврийн сайдын зүгээс одоо ажиллаж байгаа 23 нислэгийн удирдагчийг зэрэглэл олгох сургалтад хамруулах, цаашид Монгол Улсын иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг БНХАУ-д тогтмол сургах урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэвшүүллээ.

Энэ үеэр салбарын сайд болон уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуулийн удирдлагууд нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн диспетчер, нисэхийн удирдлага, инженерчлэл болон нам өндрийн нисэх технологи зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Зам, тээврийн яамны зүгээс “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “AVIC International” компанийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд цаашид ч бас шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Иргэний нисэхийн нислэгийн их сургуульд Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгож буй холбогдох гэрчилгээг гардуулан өглөө.

Уулзалтын төгсгөлд, талууд хүний нөөцийг сургаж чадавхжуулах, техник, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр асуулт хариулт өрнүүлэн мэдээлэл солилцож, Монгол Улсын “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон БНХАУ-ын “AVIC International” компани “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
48 мин өмнө 44
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
55 мин өмнө 44
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
1 цагийн өмнө 8
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
1 цагийн өмнө 9
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
1 цагийн өмнө 9
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
1 цагийн өмнө 9
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
1 цагийн өмнө 9
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
1 цагийн өмнө 45
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2 цагийн өмнө 52
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2 цагийн өмнө 15
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2 цагийн өмнө 52
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
4 цагийн өмнө 65
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
4 цагийн өмнө 57
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
6 цагийн өмнө 35
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
7 цагийн өмнө 64
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
7 цагийн өмнө 61
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
7 цагийн өмнө 32
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
8 цагийн өмнө 35
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
8 цагийн өмнө 29
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
9 цагийн өмнө 63
1 / 1