2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

ХЗДХ-ын сайдын шуурхай хуралдаан боллоо

Хуралдаанаар 2026 оны аравдугаар сарын 20-ны едрийн шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ,үнэлгээний дүнг таницуулж, дараах чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн болон үндэслэлгүй шилжүүлсэн, давтан гомдол гаргасан асуудлын шалтгааныг тогтоож, холбогдох арга хэмжээ авах, яамнаас шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар эргэн мэдээлж байхыг үүрэг болгосон юм.

Мөн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, иргэдтэй харилцах харилцаанд тавих хяналтыг сайжруулж, аливаа зөрчлийг нуун дарагдуулах, иргэдийн гомдол, мэдээллийг шийдвэрлэлгүй орхигдуулах явдлаас урьдчилан сэргийлэхийг чиглэл болголоо.

Түүнчлэн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгавар болон хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа холбогдох журам, аргачлал, хугацаа, шаардлагыг чанд мөрдөж, тайлан мэдээг товч, тодорхой, үнэн зев, бодит үр дүнд тулгуурлан боловсруулахыг анхаарууллаа.

Тайланд хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн, хэрэгжилт удааширсан шалтгаан болон цаашид авах арга хэмжээг тодорхой тусгаж, еренхий, давхардсан, үр дүнг илэрхийлээгүй мэдээлэл ирүүлэхгүй байх, тайлангийн чанар, үнэн зөв байдал, хугацаанд нь ирүүлэх асуудлыг байгууллагын удирдлагууд биечлэн хариуцах үүрэг өглөө.

Үүнээс гадна яам болон харьяа агентлаг, байгууллагуудад өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг нотлох баримтад үндэслэн нэг бүрчлэн тайлагнах, хугацаа хэтэрсэн болон хангалтгуй хэрэгжсэн ажлын шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулахыг даалгав.

Хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулж, хэрэгжилтийг тайлагнахад анхаарах асуудлаар мөн холбогдох мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1