2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Япон, Солонгос зэрэг орнуудад ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцуудыг судалж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/356 дугаар тушаалаар байгуулагдсан Монгол Улсаас БНХАУ, БНСУ-д хийх хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ажлын хэсгийн хуралдаанд оролцож, БНХАУ, БНСУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу гаргах хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. 

Ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Гадаад харилцааны яам болон Ургамал хамгааллын газар, Мал эмнэлгийн газрын төлөөлөл багтаж буй юм.

Сайд Ц.Идэрбат Монгол Улсаас БНСУ, Япон зэрэг улсууд руу таримал ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлах, экспортын гарцыг шийдэх шаардлагатай байгааг онцоллоо. Ажлын хэсгийн уулзалтад Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх Ч.Сүнжидмаа, Хөрш орнуудын газрын 3-р нарийн бичгийн дарга Д.Нямаа нар оролцож, хөрш болон зүүн өмнөд Азийн улс орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох асуудлаар болон ирэх 11-р сард ХХААХҮ-ийн сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцов. 

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Ц.Идэрбат: Малын вакцины импортын хамаарлыг бууруулж, 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна
31 мин өмнө 1
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна
50 мин өмнө 39
ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
53 мин өмнө 33
Япон, Солонгос зэрэг орнуудад ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцуудыг судалж байна
1 цагийн өмнө 41
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
2 цагийн өмнө 44
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2 цагийн өмнө 12
"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
3 цагийн өмнө 46
Мал эмнэлгийн ерөнхий газар болон монголын мал эмнэлгийн үндэсний холбооны удирдлагуудтай уулзлаа
4 цагийн өмнө 11
Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
4 цагийн өмнө 47
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
4 цагийн өмнө 13
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
4 цагийн өмнө 11
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
4 цагийн өмнө 12
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч яан браатуг хүлээн авч уулзлаа
5 цагийн өмнө 10
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
5 цагийн өмнө 13
SpaceX-ийн Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орлоо
5 цагийн өмнө 42
ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
5 цагийн өмнө 44
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
5 цагийн өмнө 43
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
5 цагийн өмнө 13
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
5 цагийн өмнө 15
Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
5 цагийн өмнө 16
1 / 1