2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, осол, зөрчил үүсгэж болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлж бууруулах, хүний эрх, дотоод хяналтын орчныг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний бүх анги, салбарт иж бүрэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж дууслаа.

Энэ удаагийн үнэлгээ нь зөвхөн дүрмийн бус харилцаа, цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа бий эсэхийг шалгасан ажил биш бөгөөд “Аюулгүй орчин”, “Аюулгүй тогтолцоо”, “Аюулгүй харилцаа” гэсэн үндсэн зорилтын хүрээнд барилга байгууламж, цахилгаан болон инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмж, хөдөлмөрийн болон цэргийн албаны аюулгүй байдал, эрүүл мэнд, дотоод хяналт, хүний нөөц, сэтгэл зүй, хүний эрх, дүрмийн бус харилцаа, гомдол мэдээлэх тогтолцоо зэрэг өргөн хүрээг хамруулсан юм.

Үнэлгээний эхний шатанд илэрсэн эрсдэлүүдээс нийт 232 эрсдэлийн түвшинг бууруулж, зарим асуудлыг тухайн анги, салбарын түвшинд шуурхай шийдвэрлэлээ.

Харин барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, техник тоног төхөөрөмжтэй холбоотой зарим асуудлыг төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан үе шаттай шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэлээ.

ХЯНАЛТ, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮДИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд хариуцлагын тогтолцоо, дотоод хяналт, технологийн шийдэл, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, хүний нөөц, сэтгэл зүйн үнэлгээ, хөндлөнгийн хяналтын хэрэгжилтийг мөн шалгалаа.

Камерын хяналтын тогтолцоог нэгтгэн тооцоход нийт анги, салбаруудын 80 хувь нь хангалттай, 20 орчим хувьд нь нэмэлтээр камерын хэрэгцээ байгааг тогтоолоо.

Камер байрлуулах боломжгүй, хүний хувийн орон зайтай холбоотой хэсгүүдэд яаралтай мэдээлэл дамжуулах технологийн шийдэл нэвтрүүлэхээр “онцгой товчлуур”-ыг 76 цэгт туршиж байна.

Мөн зарим ангид гар утасны Emergency SOS, олон хэрэглэгчид зэрэг мэдээлэл хүргэх ухаалаг систем зэрэг технологийн шийдлийг туршилтаар ашиглаж эхэлжээ.

АНГИ САЛБАРУУДЫН ДОТООДДОО ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР НИЙТ 300 ГАРУЙ ДУТАГДАЛ ИЛЭРСЭН

Зэвсэгт хүчний анги салбарууд дотоод хяналтын хүрээнд 48 төлөвлөгөөт, 23 төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж, нийт анги салбарын хэмжээнд 300 гаруй дутагдал илрүүлсэн байна. Үүнээс 60 хувийг нь газар дээр нь арилгуулсан бол үлдсэн 40 хувьд хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд дахин хяналт тавихаар ажиллаж байна.

3500 ГАРУЙ АЛБА ХААГЧИЙГ ХҮНИЙ ЭРХИЙН СУДАЛГААНД ХАМРУУЛЛАА

Иж бүрэн үнэлгээний хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбарын 3500 гаруй алба хаагчийг хүний эрхийн судалгаанд хамруулсан. Судалгаагаар хүний эрхийн талаарх ерөнхий ойлголт, тодорхой дотоод хяналтын механизм бүрдсэн хэдий ч удирдлага-алба хаагчийн харилцааны талаар гомдол мэдээлэх суваг, нууцлал, хараат бус шийдвэрлэлт зэрэг чиглэлд цаашид сайжруулах шаардлагатай асуудлууд байгааг тогтоолоо.

Иймд гомдол, мэдээллийг нууцлалтай, найдвартай хүлээн авах суваг, гомдол гаргагчийг хариу дарамтаас хамгаалах механизм, хүний эрх, харилцааны сургалтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

ЭРСДЭЛИЙГ ИЛРҮҮЛЭЭД ОРХИХГҮЙ, ДАХИН ҮНЭЛНЭ

Иж бүрэн үнэлгээний дараагийн шатанд илэрсэн эрсдэл бүрт хугацаатай арга хэмжээ авч, эрсдэлийн түвшин бодитоор буурсан эсэхийг дахин үнэлэх, анги, салбарын түвшинд шийдвэрлэх боломжгүй асуудлыг төсөв, хөрөнгө оруулалт, удирдлагын шийдвэртэй уялдуулан үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Батлан хамгаалах салбарын зорилго нь осол, зөрчил гарсны дараа арга хэмжээ авдаг хэлбэрээс эрсдэлийг урьдчилан илрүүлж, бууруулж, дахин хянадаг тогтолцоонд шилжих юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
1 цагийн өмнө 36
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийжээ
1 цагийн өмнө 5
Налайх дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд төр, олон нийтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо
1 цагийн өмнө 8
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
1 цагийн өмнө 6
Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
1 цагийн өмнө 6
Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
1 цагийн өмнө 38
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
1 цагийн өмнө 41
Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
2 цагийн өмнө 7
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
2 цагийн өмнө 7
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
2 цагийн өмнө 7
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
2 цагийн өмнө 43
Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
3 цагийн өмнө 10
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
3 цагийн өмнө 45
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
3 цагийн өмнө 46
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргийг прокурорт буцаав
3 цагийн өмнө 9
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
4 цагийн өмнө 9
АТГ: Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
4 цагийн өмнө 41
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
4 цагийн өмнө 9
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв
5 цагийн өмнө 44
Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ
5 цагийн өмнө 11
1 / 1