Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Салбарын хяналтын хэлтэс болон Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны ТА10099-МОН төслийн баг хамтран “Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах болон Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний системийн хэрэглээний талаарх сургалт”-ыг зохион байгууллаа.
Уг сургалт нь Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" бодлогын баримт бичгийн хүрээнд хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор явагдсан юм. Сургалтад ХХААХҮЯ болон 21 аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын чанар, стандартын хяналтын нийт 91 улсын (ахлах) байцаагч танхимаар хамрагдлаа.
Түүнчлэн дээрх төслийн хүрээнд шинээр хөгжүүлсэн "Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем (IFSIRS)"-ийг өдөр тутмын хяналт шалгалтад нэвтрүүлж, ашиглах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэв.
Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтаар:
Сургалтын төгсгөлд оролцогчдод цахим системийг талбарт болон байнгын үйл ажиллагаанд хэрэглэх зөвлөмж өгч, сертификат гардууллаа. Энэхүү сургалт нь хүнсний сүлжээний бүх шатанд хяналтын нэгдсэн цахим системийг үр дүнтэй ашиглаж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг шуурхай мэдээлэх, таслан зогсоох бодит боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой боллоо.
Одоогоор сэтгэгдэл алга.