Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заалын барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Шинээр ашиглалтад орсон дотуур байр нь сурагчдын амьдрах, суралцах орчныг сайжруулж, эрүүл, аюулгүй, тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн бол спорт заал нь биеийн тамир, спортын сургалт, үйл ажиллагааг чанартай зохион байгуулах боломжийг нэмэгдүүлж байна.
Төмөрбулаг суманд сүүлийн жилүүдэд боловсрол, соёл, дэд бүтцийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж, 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, 250 суудалтай соёлын төв, ахмадын өргөө, сумын төвийн нэгдсэн халаалтын шугам, сэргээгдэх эрчим хүчний төв болон харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод байна.
Эдгээр ажлын үргэлжлэл болгон 160 хүүхдийн дотуур байр, спорт заалыг ашиглалтад оруулснаар орон нутгийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрд суралцах тэгш боломж бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Мөн гүйцэтгэгч компанийн буруугаас олон жил саатсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг дахин эхлүүлсэн. Цэцэрлэгийн барилгын ажлыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Солонгос мэдээгээр хятад өмнөд азийн орнууд руу аялсан хэдэн мянган хүн сураггүй болж эргэж ирээгүй олон жил болжээ. Хятад өмнөд азид хүний наймаа эрхэлдэг олон мафи байдаг тэндээс хэдэн мафи дамжиж худалдагдаж явж байгаад оргож зугатсан хятад нийтэд мэдэгдсэн шүү . Өмнөд ази руу битгий яваарай сурталчилгаа хийгээд байгаа юмнууд өөрсдөө баригдаад зодуулаад реклам хийгээд байгаашүү. Ардчилсан нам гадаадад л диваажин байна гэж шал худлаа ятгадаг байж. Олон монголчууд гэмт хэргийн золиос болоод алуулчихсан. Оронд нь баахан хятад царайнууд монголыг дүүргэдэг болж ардчилсан намын худал хашгирааны цаад зорилго нь шууд батлагдаж байна
Хятдын түүх нь зүүн өмнөд азиас гаралтай. Хойт зүг нутгаа тэлсэн арга нь ийм. Өрөвдөлтэй ядуу хүмүүс өөр улсад ирж ямар ч хамаагүй ажил хийнэ. Хүмүүс өрөвдөж ажил өгч харж үзнэ. Нэг мэдэхэд олуулаа ирж холилдож амьдарч байгаад 100аад жил өнгөрөхөд тэр улсад зөвхөн хятдууд л үлдсэн байдаг гэдэг. Байшинг нь хар. Дал мод шиг хэлбэртэй дээвэртэй. Халуун орноос гаралтай хүмүүс гэдэг баталгаа. Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл номыг нь харахад энэтхэгийн баруун талд байсан үндэстэн гэж харагдаж байгаан. Сармагчингийн хаан бол энэтхэгийн сармагчин бурхан ханүманы домгоос санаа авсан нь харагддаг. Ханүман бол шива бурхны аватар ч гэж үздэг хүмүүс байдаг.