2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Бизнесийн орчныг хөнгөвчлөх, зөвшөөрлийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн шаардлагагүй зохицуулалт, шат дамжлага, хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх зорилгоор шинэчлэгдсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах Зөвшөөрлийн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр /2026.09.24/ бүрэн ирцтэй зохион байгуулагдлаа.

Улсын Их Хурал 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль”-ийг баталсан. Энэхүү шинэчлэлийн гол зорилго нь зөвшөөрлийн тогтолцоог эрсдэлд суурилсан, ил тод, цахим хэлбэрт шилжүүлж, шаардлагагүй зөвшөөрөл, давхардсан шаардлагыг цөөлөхийн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжид учирч буй цаг хугацаа, зардал, чирэгдлийг бууруулж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Шинэ зохицуулалтаар өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд зохих зөвшөөрөл олгож, эрсдэл багатай үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломжийг нэмэгдүүлэн, төрөөс хуульд заагаагүй нэмэлт баримт бичиг, төлбөр, хураамж шаардахгүй байх зарчмыг тодорхой болгосон. Мөн зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагааг нэгдсэн цахим системд шилжүүлж, төрд байгаа мэдээллийг иргэн, бизнес эрхлэгчээс дахин шаардахгүй байх, хүсэлтийн шийдвэрлэлтийг ил тод, хянах боломжтой болгох эрх зүйн үндэс бүрдээд байна.

Зөвлөлийн анхны хуралдааныг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Зөвшөөрлийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр нээж, зөвшөөрлийн шинэчлэлийн үр дүнг зөвхөн хууль, системийн өөрчлөлтөөр бус, бизнес эрхлэгчийн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд зарцуулдаг хугацаа, зардал, шат дамжлага, чирэгдэл бодитоор буурсан эсэхээр хэмжих шаардлагатайг онцоллоо. Мөн шаардлагагүй зөвшөөрлийг үе шаттай цөөлөхийн зэрэгцээ өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд тавих төрийн хяналт, хариуцлагыг үр нөлөөтэй хэвээр хадгалах нь шинэ тогтолцооны үндсэн зарчим болохыг тэмдэглэв.

Зөвшөөрлийн зөвлөл нь 11 гишүүнээс бүрдэх бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон зөвлөлийн бүрэлдэхүүний 50-аас дээш хувь нь мэргэжлийн нэгдсэн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.

Хуралдаанаар Зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-аас хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн хяналт-шинжилгээний дүн, мэдээллийн зөрүү, үндэслэлгүй буцаагдсан хүсэлт, зөвшөөрөл, мэдэгдлийн системийн нэвтрүүлэлт болон холбогдох мэдээллийн системүүдийн интеграцийн бодит нөхцөл байдлыг танилцуулж, гишүүдийн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Зөвлөлийн хуралдаанаар зөвшөөрөлтэй холбоотой гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нэгдсэн механизмыг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг түшиглэн бүрдүүлэх, үндэслэлгүй буцаагдсан хүсэлт болон мэдээллийн зөрчлийг арилгуулах, зөвшөөрөл, мэдэгдлийн системийн нэвтрүүлэлт, байгууллага хоорондын системийн интеграцийг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн системд мэдээллээ бүрэн оруулаагүй, цахим нэвтрүүлэлтийг хангаагүй эрх бүхий этгээдүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох чиглэл өглөө.

Энэ нь “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн зохицуулалтыг бизнесийн үйл ажиллагаанд саад болгох бус, эрсдэлийг хамгаалсан тодорхой, ойлгомжтой, шуурхай үйлчилгээ болгох шинэ хандлагын бодит хэрэгжилт юм. Тухайлбал, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, зочлох үйлчилгээ, авто үйлчилгээ, чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ, соёл урлаг, үйлдвэрлэлийн зэрэг 9 нэр төрлийн 83 үйл ажиллагаанд мэдэгдлийн болон цахим зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн нь бизнес эрхлэгчдэд зөвшөөрөл хүлээхээс илүүтэйгээр хуульд нийцүүлэн үйл ажиллагаагаа хурдан эхлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.

Цаашид Зөвшөөрлийн зөвлөл нь зөвшөөрөл бүр үнэхээр шаардлагатай эсэх, тухайн зохицуулалт ямар эрсдэлийг хамгаалж байгаа болон бизнесийн орчинд ямар дарамт үүсгэж байгаад тогтмол үнэлгээ хийж, шаардлагагүй зөвшөөрлийг цөөлөх, ангиллыг өөрчлөх, илүү хялбар зохицуулалтад шилжүүлэх асуудлыг авч үзэн ажиллана. Зөвшөөрлийн шинэчлэлийн эцсийн үр дүн нь төр хэдэн зөвшөөрөл олгосноор бус, бизнес эрхлэгч хэдэн шат дамжлагаас чөлөөлөгдөж, хэдий хэмжээний цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн үйлчилгээг хэр хурдан, ойлгомжтой авч чадаж байгаагаар хэмжигдэх юм.

Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 16
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 17
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1