2026.10.06 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Ц.Идэрбат: Малын вакцины импортын хамаарлыг бууруулж, 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбасайхан, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, компанийн менежментийг оновчтой болгох болон дотоодын вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгөв.


Манай улс шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор авахад сүүлийн таван жилд буюу 2021-2025 онд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс вакцины импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Биокомбинат” ТӨХХК-ийг түшиглэн дотооддоо вакцин үйлдвэрлэх тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.


Тухайлбал, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг дотоодод шинээр үйлдвэрлэх, шүлхийн вакциныг холих, савлах технологийг нутагшуулах ажил идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг ОХУ, БНХАУ-ын томоохон лабораториудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард багтаан вакцины эхний тунг гаргахаар зорилт тавин ажиллаж байна. Одоогоор туршилтын вакциныг савласан, энэ 10 дугаар сард хээрийн туршилт хийх юм.


ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уулзалтын үеэр: "Шинэ вакцины тунг гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг цаг хугацаанд нь шахаж, шуурхай зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ ямааны годрон өвчний вакциныг технологийн дагуу чанартай үйлдвэрлэх, компанийн менежментийг зөв голдиролд оруулж, дотоодын вакциныг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн нийлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй" гэдгийг даалгалаа.


"Биокомбинат" ТӨХХК нь анх 1923 онд байгуулагдаж, 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болж шинэчлэгджээ. Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тус үйлдвэр нь өдгөө 4 алба, 15 цех, 198 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Биокомбинат ТӨХХК мал амьтны вакцин, оношлуур зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд нэг жилд 135 мянган литр шингэн вакцин, 31 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэж байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо
1 цагийн өмнө 38
Ц.Идэрбат: Малын вакцины импортын хамаарлыг бууруулж, 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна
1 цагийн өмнө 7
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна
1 цагийн өмнө 43
ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
1 цагийн өмнө 36
Япон, Солонгос зэрэг орнуудад ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж, экспортын гарцуудыг судалж байна
2 цагийн өмнө 43
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
3 цагийн өмнө 44
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
3 цагийн өмнө 13
"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
4 цагийн өмнө 46
Мал эмнэлгийн ерөнхий газар болон монголын мал эмнэлгийн үндэсний холбооны удирдлагуудтай уулзлаа
5 цагийн өмнө 11
Галт суманд 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орлоо
5 цагийн өмнө 47
Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ
5 цагийн өмнө 13
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ
5 цагийн өмнө 11
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ
5 цагийн өмнө 13
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч яан браатуг хүлээн авч уулзлаа
6 цагийн өмнө 10
ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
6 цагийн өмнө 13
SpaceX-ийн Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай орлоо
6 цагийн өмнө 42
ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ
6 цагийн өмнө 44
Б.Баатарыг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ
6 цагийн өмнө 43
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум боллоо
6 цагийн өмнө 13
Хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага 57 хувиар өсжээ
6 цагийн өмнө 15
1 / 1