2026.09.22 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
1 цагийн өмнө 6

Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”, 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг. 

“Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуульд зааснаар “хүний эмзэг мэдээлэл”-д хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл багтдаг.

"Эрүүл мэндийн мэдээлэл" гэдэг нь хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан тухай мэдээллийг хэлнэ

Прокурорын байгууллагаас 2025 онд “Хувь хүний нууцад халдах” 13, “Хувь хүний нууцыг задруулах” 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бол энэ оны 9 дүгээр сарын байдлаар “Хувь хүний нууцад халдах” 9, “Хувь хүний нууцыг задруулах” 11 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна.   

Иргэн таны эрх зүйн мэдлэгт:


Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл “Хувь хүний нууцад халдах”

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.


2.Энэ гэмт хэргийг:


2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;

2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл “Хувь хүний нууцыг задруулах”

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


2.Энэ гэмт хэргийг:


2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж;

2.2.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
1 цагийн өмнө 36
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
1 цагийн өмнө 7
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
1 цагийн өмнө 43
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
1 цагийн өмнө 38
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл” хэрэгжинэ
2 цагийн өмнө 9
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
2 цагийн өмнө 6
Шүүгдэгч С.Эрдэнэхүү эхнэр Н-г удаа дараа зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгожээ
2 цагийн өмнө 8
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
2 цагийн өмнө 48
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
3 цагийн өмнө 46
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
3 цагийн өмнө 9
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
3 цагийн өмнө 12
АШУҮИС-ийн харьяа ахлах сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалттай дудн ангийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
3 цагийн өмнө 14
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
4 цагийн өмнө 44
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
4 цагийн өмнө 50
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
4 цагийн өмнө 13
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
4 цагийн өмнө 11
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
4 цагийн өмнө 14
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
5 цагийн өмнө 16
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө
5 цагийн өмнө 9
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
5 цагийн өмнө 50
1 / 1