Японы Кюүшю арлын Кагосима мужид орших Сакуражима галт уул арваннэгдүгээр сарын 22-нд дахин дэлбэрчээ.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас галт уулын тогооноос 1,200 метр орчим өндөрт үнс нурам бүхий утаа дэгдсэн байна.
Тус галт уул арваннэгдүгээр сарын 21-нд мөн дэлбэрсэн бөгөөд одоогоор аюулын сэрэмжлүүлгийг гуравдугаар түвшинд хэвээр хадгалж, галт уулын ойр орчимд нэвтрэхийг хоригложээ.
Сакуражима нь Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг бөгөөд Кагосима хотын ойролцоо байрладаг юм.
Эх сурвалж: Японы Цаг уурын агентлаг, Smithsonian Global Volcanism Program.