2026.11.07 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлого хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр-Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.


Улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн 307 төв, сумын зургаан нэгдсэн 8560 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.

Үндэсний чуулганаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, чанар болон хөдөөд ажиллаж амьдарч буй эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, тогтвортой ажиллах нөхцөлийн талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд Н.Учрал тус чуулганд оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Тэрбээр, сумын эрүүл мэндийн төвийг хөгжүүлж бэхжүүлэх нь эрүүл мэндийн тогтолцооны үндэс суурийг бататгах эрхэм зорилго юм. Анхан шатны тусламж, үйлчилгээ сайн байхын хэрээр монгол хүнээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл, зөв амьдрах ухаан, хэвшлийг дэлгэрүүлж чадна.

Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгаар эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлсөн. Нийт маягтын тоо 41 хувиар багасгахаар ажиллаж байна. Эмч хүн алтан цагаа албаны цаасанд биш ард түмэндээ зориулах ёстой.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хөдөө, орон нутагт тогтвортой ажиллуулахын эх үндэс нь цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын орчин, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих цогц дэмжлэг юм. Анхан шатанд эмч, сувилагчийн зохистой харьцааг бүрдүүлэхэд анхаарна. Сувилагчдаа дэмжиж байж сувилахуйн тусламж хүндээ хүртээмжтэй байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлогыг сум, тосгонд хэрэгжүүлнэ. “Гэрт ойрхон эмч, гэрт ойрхон эм” бол иргэдийхээ цаг, мөнгийг хэмнэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийнхээ ачаалал дарааллыг бууруулах шийдэл юм гэлээ.

Орон даяар хүүхдийн эрт илрүүлэг, эмчилгээ тусламж үзүүлэх, эрүүл амьдрахуйн ухааныг эрт багаас нь суулган хэвшүүлэх ажил бэлтгэлээ базаагаад байна. Үр хүүхдийнхээ эрүүл саруул ирээдүйн төлөөх энэ үйлсэд сумын эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, эцэг эх, орон нутгийн удирдлага бүгд хичээн зүтгэнэ гэдэгт итгэж байна. Хүүхдийн эрүүл мэнд бол зөвхөн эмч, цагаан нөмрөгтнүүдийн үүрэг бус бүх салбар, томчууд, эцэг эхчүүд бидний хамтын үүрэг, хариуцлага гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Монгол Улсын Засгийн газар олон жилийн дуусдаггүй яриаг дуусгаж, үр дүн гаргахын төлөө ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэ замын зураг өнөөдөр, одоо, энэ танхимаас гарах учиртай” гэлээ.

Сэтгэгдэл 0
0/1000
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 78
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 76
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 33
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 37
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 117
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 35
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 30
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 67
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 71
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 37
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 68
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 80
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 70
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 48
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 72
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 70
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 40
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 41
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
2026-11-06 36
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2026-11-06 72
1 / 1