2026.09.24 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, монголын малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг энэ сарын 21-нд тавьсан.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр “Эмээлт эко аж үйлдвэр”-ийн паркийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн төслийн гүйцэтгэгч "Хуа зи технологи" ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Жан Жичэн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төслийг яаралтай магадлалд оруулж, ажлыг батлагдсан графикийн дагуу эхлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, төслийг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

ПАРЛАМЕНТЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ 15 ШААРДЛАГЫГ УИХ-ЫН ДАРГАД ХҮРГҮҮЛЛЭЭ
23 мин өмнө 1
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
30 мин өмнө 33
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт дугуй ширээний уулзалтыг мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион баыгууллаа
57 мин өмнө 3
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
1 цагийн өмнө 36
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 8
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
1 цагийн өмнө 49
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
1 цагийн өмнө 7
С.Даваасүрэн “Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг нээж үг хэллээ
3 цагийн өмнө 11
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
3 цагийн өмнө 53
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцлаа
3 цагийн өмнө 14
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн наймд шалгарчээ
5 цагийн өмнө 19
“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа
5 цагийн өмнө 46
Уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
5 цагийн өмнө 52
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 55 хувьтай байна
5 цагийн өмнө 48
“Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэхийг чиглэл болголоо
2026-09-23 66
Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлого хэрэгжүүлнэ
2026-09-23 51
Монгол Улсад 1,2 сая хүн хөдөлмөр эрхэлж байна
2026-09-23 15
Архангай аймгийн Цэнхэр сумын 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
2026-09-23 16
122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
2026-09-23 52
НАСА: Google Maps үзэж байсан хүн 390 сая жилийн настай солирын тогоо илрүүлжээ
2026-09-23 63
1 / 1