2026.09.25 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Ерөнхий сайд Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. “Хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сэдэвт үндэсний форум Төрийн ордонд болж, хүүхдийн мэс заслын үе үеийн эмч, судлаач, эрдэмтэд оролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал тус форумд оролцож,мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын бодлогыг өвчин хүндэрсний дараа эмчлэхэд бус, өвдөхөөс нь сэргийлэх, хүндрэхээс нь өмнө илрүүлэхэд, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхэд чиглүүлэх ёстой. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол зорилтын нэг гэдгийг тэмдэглээд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрт эмчлэх тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх бодлогохэрэгжүүлж байна гэлээ.

Энэ хүрээнд хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг ирэх аравдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэхээр бэлтгээд байна. 

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл зөвхөн эмнэлэг, тоног төхөөрөмжөөр хэмжигдэхгүй. Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлж, нийт маягтын тоог 41 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцлоод эмчийн цагийг цааснаас чөлөөлж, хүүхэд болон иргэдэд зориулж байгаа шинэчлэл юм гэлээ.

Засгийн газар эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн баталгааг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 2026 оны төсвийн тодотголд тусган УИХ-д өргөн барьсан. 

Салбарын шинэчлэлийг хэдэн эмнэлэг барьсан, хэдэн тоног төхөөрөмж авснаар нь бус, хэдэн хүүхдийн өвчнийг эрт илрүүлж, хэдэн хүүхдийн амь насыг аварч, хэдэн гэр бүлд итгэл найдвар өгснөөр нь хэмжих ёстой гэлээ.

ЭХЭМҮТ-ийн төрөлжсөн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлж, сургалт, судалгаа, инновацын уялдааг улам сайжруулан, Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгон хөгжүүлэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ. 

Манай улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өргөжин хөгжиж, чих, хамар, хоолой, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэг, төвлөрсөн мэс заслын тусламж зэрэг чиглэлээр төрөлжиж, жилд 14 мянга орчим мэс засал хийж байна. 


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
3 мин өмнө 0
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
5 мин өмнө 0
ОУВС-ын төлөөлөгчид Монгол улсын эрдэс баялгийн салбарын шинэчлэлийн бодлогыг сайшаав
20 мин өмнө 0
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
23 мин өмнө 0
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
30 мин өмнө 34
Ерөнхий сайд Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
57 мин өмнө 4
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
1 цагийн өмнө 8
“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: асуудал, шийдэл” олон улсын бага хурал эхэллээ
1 цагийн өмнө 7
“Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
1 цагийн өмнө 55
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
1 цагийн өмнө 45
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
3 цагийн өмнө 46
Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
3 цагийн өмнө 14
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
3 цагийн өмнө 43
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт хөвсгөл аймагт эхэлж байна
3 цагийн өмнө 12
Монгол, Австралийн хамтын ажиллагааг уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжүүлнэ
3 цагийн өмнө 11
Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмлээ
4 цагийн өмнө 46
Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
4 цагийн өмнө 12
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо
4 цагийн өмнө 12
Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
5 цагийн өмнө 43
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
5 цагийн өмнө 44
1 / 1