2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Аялал жуулчлалын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр (2026.11.19) аялал жуулчлалын салбарын 2026 оны III улирлын тоон мэдээлэл, хөнгөлөлттэй зээлийн гүйцэтгэл, үр дүнгийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо.


Screenshot 2026-11-19 at 12.56.29.pngХуралдаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулав.

Тэрбээр, аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газраас 2026 онд 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бүхий хүүгийн татаасыг баталсан. Уг зээлийг өнгөрсөн хавраас эхлэн 10 банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Эх үүсвэрийг банкуудад жигд хуваарилсан бөгөөд одоогоор 164 аж ахуйн нэгжид 148 тэрбум төгрөгийн зээл олгоод байна хэмээн танилцууллаа. 


Screenshot 2026-11-19 at 14.39.02.pngОлгосон зээлийн зориулалтаар авч үзвэл 50.8 хувийг нь буюу 75.05 тэрбум төгрөгийг зочид буудлын салбарт олгожээ. Жуулчны баазуудад 24.60 тэрбум, аялал жуулчлалын цогцолборт 35.05 тэрбум, замын түр буудаллах цэгүүдэд 12.08, авто тээврийн хэрэгслийг шинэчлэх зориулалтад 0.49 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.


Screenshot 2026-11-19 at 14.39.32.pngХөнгөлөлттэй зээлийн дийлэнх хэсгийг орон нутгийнхан авсан байна. Ирэх онд зээл олголтыг үргэлжлүүлэхээр улсын төсөвт 32.6 тэрбум төгрөгийг суулгуулахаар санал болгосон ч хасагдсан. Тиймээс 2027 онд өмнөх шигээ есөн чиглэлд бус цөөн чиглэлд буюу зам дагуух үйлчилгээний цогцолбор болон зочид буудал, жуулчны баазуудад 7 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно гэж Ж.Алдаржавхлан сайд илтгэв. Тус салбарт хэрэгжүүлсэн санхүүгийн дэмжлэгтэй холбоотой асуудал үүссэн талаар мөн хөндсөн юм. Зээлийн хэрэгжилтээс улбаалан цаашид нэг аж ахуйн нэгжид зээлийг давхардуулан олгохгүй байх, орон нутагт түлхүү олгох, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, хөрөнгө оруулалт шаардлагатай зээлийн зориулалтыг оновчтой сонгох шаардлагатай гэдгийг сайд онцоллоо. Мөн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр зээлийн шаардлагыг тохируулан нарийвчлан тодорхойлох нь чухал гэлээ.


2026-11-19 14.29.20.jpgҮргэлжлүүлэн аялал жуулчлалын салбарын 2026 оны III улирлын тоон мэдээллийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлал, бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг илтгэв. Засгийн газрын 34 дүгээр хуралдааны шийдвэрийн дагуу өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд 2026 онд нэг сая жуулчин авна гэсэн зорилт дэвшүүлсэн, энэ үзүүлэлтэд хүрэхэд тун дөхсөн хэмээв. 


Screenshot 2026-11-19 at 14.40.10.pngScreenshot 2026-11-19 at 14.41.23.pngУлсын хэмжээнд аялал жуулчлалын 17 бүсийг тогтоож, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор төлөвлөн ажиллаж байгааг илтгэлээ.

Энэ оны эхний дөрвөн сард Монгол Улсад 292,063 жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хувь өсжээ.


2026-11-19 14.29.04.jpgХэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд, бодлогын уялдааг хангах чухал талаар тодруулж, үг хэлэв. Зээл олголттой холбоотой гомдлын мөрөөр тус яамнаас Монголбанктай хамтран банкуудад шалгалт хийсэн, эхний зээл олголтыг банкуудад бүрэн хариуцуулсан нь алдаа гарах шалтгаан болсон, тиймээс ирэх онд газар зүйн байршлаар бүсчилсэн байдлаар хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөсөн гэж Ж.Алдаржавхлан сайд хариуллаа.


2026-11-19 14.28.48.jpgУИХ-ын дэд хорооны хуралдаанд салбарынхаа тулгамдсан асуудлыг үнэн мөнөөр нь тайлагнаж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, парламентын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандсанд талархаж буйгаа УИХ-ын гишүүн, Аялал жуулчлалын дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл илэрхийлэхийн зэрэгцээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан сайн ажиллаж байгаа хэмээн дүгнэж, бодлогын түвшинд хэрэгжүүлэх асуудлуудаар санал гаргах, хандахад нээлттэй хүлээн авна гэсэн юм.

Сайдын мэдээллийг сонссоноор дэд хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1